"Компанийн ажилтныхаа өмнөөс төлж буй НДШимтгэлийн өгөөжийг АЖИЛТАН ч, компани ч ХҮРТЭХГҮЙ БАЙНА"
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс болж үүсээд буй асуудлууд болон хуулинд нь тулгарч буй хүндрэлүүдийн талаар Санхүү эдийн засгийн их сургуулийн доктор, дэд профессор С.Бямбахорлоотой ярилцлаа.
- Нийгмийн даатгалын ач холбогдлын тухайгаас яриагаа эхэлье. НД-аа төлөх шаардлагагүй гэж үздэг хүмүүс хүртэл бий.
- Даатгал хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Ирээдүйд учрах эрсдлээс хамгаалах гол хүчин зүйл нь бидний заавал төлөх даатгал байдаг тул улсаас нийгмийн даатгалын шимтгэл авах нь зөв. Би ч түүнийг нь дэмждэг.
Учир нь Монголчууд мөнгө хуримтлуулдаг, өөрсдийн санаачлагаараа даатгал төлдөг хүмүүс биш. Одоохондоо тийм санхүүгийн ухамсар төлөвшөөгүй байгаа гэхэд болно.
Гэхдээ гол асуудал нь нийгмийн даатгалыг зөвөөр удирдаж, зөв менежмент хийх, нийгмийн даатгалын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагууд бидний өмнө тулгараад байна.
- Зайлшгүй шаардлага гэдгийг та тодруулахгүй юу?
- Ерөнхийдөө хэд хэдэн зүйлийн талаар иргэд нарийн мэдэхгүйгээс болж, хохирч байгаагаа мэдэхгүй өнгөрч байна. Нэгдүгээрт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд тогтоосон дээд хязгаар одоогийн байдлаар 368,000 төгрөг байна.
Хувь хүн НДШ-д 11.5 хувийг төлдөг ба он гараад 12 хувь руу орох гэж байна.
УИХ-аас 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг баталсан.
Бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос 2.0%, 2019 оноос 1.0%, 2020 онд мөн 2.0% гээд нийт 5%-аар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр 2019 оны нэгдүгээр сараас ажилтан 11.5, ажил олгогч 12.5-14.5 хувийн шимтгэл төлөх бол 2020 оноос ажилтан 12.5, ажил олгогч 13.5-15.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлөх болж байна. Одоогийн байдлаар байгууллага үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд 1 хувь ороод нийт 12.5 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг.
Өөрөөр хэлбэл, Байгууллагаас нь хувь хүнтэй адилхан 368,000 мянга гэсэн хязгаар тогтоохгүйгээр шууд л зургаан саяын 12.5 хувь, таван саяын 12.5 хувь, нэг саяын 12.5 хувь гэж авдаг. Ингэж байгууллагаас төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл цалингаасаа хамаараад зөрүүтэй төлөгдөж байхад тэтгэвэр болон тэтгэмж адил хэмжээтэй тогтоогдож байгаад л учир бий.
Тодруулбал, Байгууллагын зүгээс 368,000 төгрөгөөс илүү төлөгдөж байгаа мөнгө ажилтанд нь огт наалддаггүй юм. Тэтгэвэр тогтооход хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр /368,000/ тастаж авснаараа дундчилж, дараалсан таван жилийнх нь 45 хувиар тогтоочихдог. Энэ 45 хувь нь хаанаас яаж гарч ирсэн тоо юм бүү мэд. Би л хувьдаа тооцоо судалгааг нь олж үзээгүй бөгөөд 2012 онд тогтоосон итгэлцүүр нь одоо хүртэл өөрчлөгдөөгүй байгаад дараагийн асуудал байгаа юм.
Ажилтнаа даатгуулж байна гээд даатгуулсан мөнгө нь ажилтанд нь очихгүйгээр зүгээр л нийгмийн даатгалын санд очиж бөөгнөрдөг мөнгө болчихсон. Хувь хүнтэйгээ адилхан дээд хязгаар тогтоож өгөх хэрэгтэй.
- Ямар ч байгууллага /ялангуяа бизнесийн/ аль болох бага шимтгэл төлөхийг л бодно. Магадгүй үүнээс болоод цалин нэмэгдэхгүй байх нэг шалтгаан болдог байх?
- Яг зөв. Дээрх байдлаас болоод бизнесийн байгууллагад ажилчдынхаа цалинг нэмэх сонирхол байдаггүй. Цалинг нь нэмчихээр дахиад л нийгмийн даатгалын шимтгэл нь буюу гарах зардал нь өснө. Хэрвээ байгууллагаас өгөх шимтгэлийг 368,000 төгрөгөөр хязгаарладаг байсан бол тодорхой хэмжээнд хувь хүний гар дээр очих цалин нэмэгдэнэ шүү дээ.
Хүснэгт 1. Шимтгэл төлөлтиийн харьцуулалт
Жич: Цалингийн дээд хэмжээ 3,200,000, доод хэмжээ 368,000
НДШ-д 6,500,000 төгрөгийн цалинтай хүн өөрөөсөө 368,000, байгууллага нь 812,500-г төлчихөөр зөрүү 444,500 төгрөг нь тухайн хүний нэрийн дансанд нэрлэгдэн орж байгаа ч тэтгэвэр тогтооход ямар ч ач холбогдолгүй мөнгө болж хувирдаг. Хэрвээ 444,500 төгрөг төлөлгүйгээр ажилчныхаа гар дээр очих мөнгөн дээр нэмэрлэсэн бол хамаагүй дээр байхсан.
- Цалингийн итгэлцүүр нь иргэдийн тэтгэвэр нэмэгдэхэд нөлөө үзүүлдэг гэж нийгмийн даатгалын ерөнхий газраас тайлбарладаг. Итгэлцүүр өөрчлөгдөх ёстой шалтгааныг тайлбарлахгүй юу?
- Хамгийн сүүлд 2012 онд тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн баталсан байдаг.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан сүүлийн 20 жилийн доторх аль өндөр дараалсан 5 жилийн цалинг сонгон тэтгэврээ тогтоолгодог. Энэ сонгосон таван жил нь магадгүй одоогоос 15 жилийн өмнөх цалин байж болох учраас тэр үед авч байсан цалинг өнөөгийн худалдан авах чадвартай дүйцүүлэх зорилгоор ИТГЭЛЦҮҮР гэсэн үзүүлэлтийг ашигладаг. Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр 2018 оны IV улирлын эцсийн байдлаар дундаж цалин 1.1 сая төгрөг болсон гэж гарсан. Тэр хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн гэж ойлгож болно. Гэтэл итгэлцүүрээ энэ олон жилийн хугацаанд нэг ч өөрчлөөгүй хэвээрээ л байна.
Тэтгэврийг нь нэмэх гээд нийгмийн даатгалын шимтгэлийг нь нэмээд байгаа юм уу гэхээр бас үгүй. Сан нь хоосроод байгаа гэх тайлбараар тэтгэврийн даатгалын сангийн шимтгэл долоо байсныг байсныг есөн хувьд хүргэх гэж байна. Уг нь бол цалингаасаа биш нийгмийн даатгалын шимтгэлд цуглуулсан мөнгөнөөсөө тэтгэврээ тогтоолгох ёстой. Гэтэл таван жилийн дунджаас нь гэх утгагүй зүйлээр бодож байна. Өөрөөр хэлбэл, хүн таван хичээгээд өндөр цалин авчихвал боллоо гэсэн ойлголтыг төрүүлж байна.
Жишээ нь, 30 гаруй жил адилхан ажилласан найзууд байлаа гэж бодъё. Гэтэл нэг нь цалин нэмэгдэх жилийн өмнө тэтгэвэртээ гарчихаж. Нөгөөх нь цалин нэмэгдсэний дараа буюу жилийн дараа тэтгэвэртээ гарсан байна. Энэ хоёр хүний ажилласан жил төдийлөн ялгаагүй ч сүүлийн жилийн цалингийн зөрүүгээс үүдэж 30-40 хувийн ялгаатай тэтгэвэр нь тогтоогдсон байна.
- Тэгвэл үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын тухайд асуудал юу байна?
- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал гэж 1-3 хувийг авдаг. Үүнийг хувь хүн төлдөггүй зөвхөн байгууллага төлдөг. Гэтэл уул уурхайгаас бусад салбарынхан нэг хувиараа /НДШ нийт 12.5 хувь/ төлдөг.
Харин уул уурхайтай холбоотой л бол хүнд нөхцөл болчихдог. Тэр утгаараа оффист сууж байгаа уурхайн нягтлан, уурхайн гүнд ажиллаж байгаа ажилчин хоёул тус салбарынхан учраас 2 эсвэл 3 хувиар даатгал төлдөг.
Ямар ч мэргэжлийн код гэх зүйл байдаггүй. Угтаа бол уурхайн гүнд ажиллаж байгаа хүн 2-3 хувиа төлүүлээд зүгээр энгийн оффисын ажилчид нь бусадтайгаа адилхан нэг хувиараа л төлүүлэх ёстой байгаа юм.
Энэ байдал нь ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөж байгаа бас нэг хэлбэр болж байгаа тул мэргэжлийн кодчилол заавал байх шаардлагатай.
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж байгаа гээд хүмүүс хэрэндээ л баярладаг. Гэхдээ бодит байдал дээр нэмэгдсэн мэт санагддаггүй?
- НДШ хөдөлмөрийн хөлс нэмэгдсэнтэй холбоотойгоор 368,000 болж нэмэгдсэн. Үнэн хэрэгтээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдлээ гээд ард иргэдийн амьдралд нөлөөлж байгаа зүйл байхгүй. Харин ч хохиролтой.
368,000 төгрөг сард авдаг хүн гэж бодит амьдрал дээр байхгүй. Үйлчлэгчээр өдрийн 30,000 төгрөг өгөөд ажиллуулъя гэхээр ирдэг хүн байдаггүй. 30,000х21 хоног ажиллуулахад 630,000 болно.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр бодит байдал дээр хүмүүсийн орлого нэмэгдэх бус торгуулийн хэмжээ нь л нэмэгдсэн гэж ойлгож болно.
Дараагийн асуудал нь тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой.
- Тодруулж хэлэхгүй юу. Ямар асуудал дахиад байна вэ?
- Хувиараа НДШ төлж байгаа хүнд байгууллагын шимтгэл гэж байхгүй. Харин нэг байгууллагад ажиллаад байгууллагатайгаа хамт төлж буй тохиолдолд тэтгэвэр болон тэтгэмж нь арай өөр тогтоогдох ёстой баймаар. Гэтэл үүнд зөрүү байхгүй байна.
Энэ байдлыг эргэж харахгүй бол ижил түвшинд явж байна.
- Бас тэтгэмжийн асуудлыг орхигдуулж болохгүй байх тийм үү?
- Тийм. Нийгмийн даатгалын сангаас олгогдож буй тэтгэмжийн даатгалыг улс төрийн зорилгоор хэтэрхий их хавтгайруулж байна.
Тэтгэмж гэдэг чинь эмзэг бүлэг рүү очих ёстой зүйл. Тэтгэмжийг эмх цэгцгүй олгосноос болж хүмүүсийг ажил хийх дургүй болгож, сонирхлыг нь бууруулж байна. Нийгмийн даатгалын газар гэж байх нь зөв ч гэлээ хүмүүсээс баахан мөнгө авчихаад ажилчдадаа орон сууц бариад байх нь зөв үү.
Дээрх бүгдийг харгалзан үзэж, нийгмийн даатгалын тухай хуульд шинэчлэлт оруулахгүй бол нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байх нь зөв гэсэн яриа ч магадгүй биеллээ олоход буруудахгүй. Нийгмийн даатгалын шимтгэлд зөв менежмент хийх цаг нь болсон гэж бодож байна. Мөн хуулийг нь шинэчилж, засах цаг нь ч болсон.
Хэрвээ энэ байдал үргэлжилбэл нөгөө л далд эдийн засгийг дэмжиж буй хэрэг болно. Өөрөөр хэлбэл, байгууллагууд аль болох нэрлэсэн цалингаа нууна. Нийгмийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын тухай хуулийг эргэж харахгүй бол маш их алдаанууд байна. Бүх алдааг нь кейсээр баталж болно.
Ер нь бол нийгмийн даатгал гэж шимтгэл нэртэй луйврын үйл ажиллагаа болоод байна.
Даатгал гэдэг чинь төлж байгаа хэмжээгээрээ эрсдлээ хамгаалуулах ёстой. Тухайлбал, эрүүл мэндийн даатгалд авч буй цалингаасаа дөрвөн хувийг нь өгөөд даатгуулаад байдаг. Гэтэл эцсийн дүндээ зургаан сая төгрөгийн цалин аваад даатгуулсан хүн, 600 мянган төгрөгийн цалин аваад даатгуулсан хүн эмнэлэг дээр очоод эрүүл мэндийн үйлчилгээ авахад бараг л ялгаагүй.
Даатгалаа их бага төлсний ямар ч ялгаа байхгүй. Магадгүй дөрвөн хувиа банканд хадгалуулж байгаад хувийн эмнэлэгт аваачаад төлсөн нь бараг илүү үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Эрүүл мэндийн салбарт хүн гадуурхах нь ёс зүйгүй хэрэг. Гэхдээ шимтгэлээ илүү төлж байгаа нь арай илүү үйлчилгээ авах нь шударга ёс гэдгийг хэлэхийг хүслээ.
- Ярилцсанд баярлалаа.

№ | цалингийн хэмжээ | ажилтан 11.5% НДШ | байгууллага 12.5% НДШ | нийт НДШ |
1 | 6,500,000 | 368,000 | 812,500 | 1,180,500 |
2 | 5,313,000 | 368,000 | 664,125 | 1,032,125 |
3 | 4,500,000 | 368,000 | 562,500 | 930,500 |
4 | 3,500,000 | 368,000 | 437,500 | 805,500 |
5 | 2,500,000 | 287,500 | 312,500 | 600,000 |
6 | 1,500,000 | 172,500 | 187,500 | 360,000 |
НДШ-д 6,500,000 төгрөгийн цалинтай хүн өөрөөсөө 368,000, байгууллага нь 812,500-г төлчихөөр зөрүү 444,500 төгрөг нь тухайн хүний нэрийн дансанд нэрлэгдэн орж байгаа ч тэтгэвэр тогтооход ямар ч ач холбогдолгүй мөнгө болж хувирдаг. Хэрвээ 444,500 төгрөг төлөлгүйгээр ажилчныхаа гар дээр очих мөнгөн дээр нэмэрлэсэн бол хамаагүй дээр байхсан.
- Цалингийн итгэлцүүр нь иргэдийн тэтгэвэр нэмэгдэхэд нөлөө үзүүлдэг гэж нийгмийн даатгалын ерөнхий газраас тайлбарладаг. Итгэлцүүр өөрчлөгдөх ёстой шалтгааныг тайлбарлахгүй юу?
- Хамгийн сүүлд 2012 онд тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн баталсан байдаг.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан сүүлийн 20 жилийн доторх аль өндөр дараалсан 5 жилийн цалинг сонгон тэтгэврээ тогтоолгодог. Энэ сонгосон таван жил нь магадгүй одоогоос 15 жилийн өмнөх цалин байж болох учраас тэр үед авч байсан цалинг өнөөгийн худалдан авах чадвартай дүйцүүлэх зорилгоор ИТГЭЛЦҮҮР гэсэн үзүүлэлтийг ашигладаг. Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр 2018 оны IV улирлын эцсийн байдлаар дундаж цалин 1.1 сая төгрөг болсон гэж гарсан. Тэр хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн гэж ойлгож болно. Гэтэл итгэлцүүрээ энэ олон жилийн хугацаанд нэг ч өөрчлөөгүй хэвээрээ л байна.
Тэтгэврийг нь нэмэх гээд нийгмийн даатгалын шимтгэлийг нь нэмээд байгаа юм уу гэхээр бас үгүй. Сан нь хоосроод байгаа гэх тайлбараар тэтгэврийн даатгалын сангийн шимтгэл долоо байсныг байсныг есөн хувьд хүргэх гэж байна. Уг нь бол цалингаасаа биш нийгмийн даатгалын шимтгэлд цуглуулсан мөнгөнөөсөө тэтгэврээ тогтоолгох ёстой. Гэтэл таван жилийн дунджаас нь гэх утгагүй зүйлээр бодож байна. Өөрөөр хэлбэл, хүн таван хичээгээд өндөр цалин авчихвал боллоо гэсэн ойлголтыг төрүүлж байна.
Жишээ нь, 30 гаруй жил адилхан ажилласан найзууд байлаа гэж бодъё. Гэтэл нэг нь цалин нэмэгдэх жилийн өмнө тэтгэвэртээ гарчихаж. Нөгөөх нь цалин нэмэгдсэний дараа буюу жилийн дараа тэтгэвэртээ гарсан байна. Энэ хоёр хүний ажилласан жил төдийлөн ялгаагүй ч сүүлийн жилийн цалингийн зөрүүгээс үүдэж 30-40 хувийн ялгаатай тэтгэвэр нь тогтоогдсон байна.
УУРХАЙН ГҮНД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮН 2-3 ХУВИА ТӨЛҮҮЛЭЭД ЗҮГЭЭР ЭНГИЙН ОФФИСЫН АЖИЛЧИД НЬ БУСАДТАЙГАА АДИЛХАН НЭГ ХУВИАРАА Л ТӨЛҮҮЛЭХ ЁСТОЙ

54 сэтгэгдэл