iNet.mn дагах

Цаг хугацааны ЗӨГНӨЛТ ХОЛБООС



Бичих зүйлийнхээ эхэнд нэг асуулт тавих зайлшгүй шаардлага гарав. Учир нь энэ асуулт бичих гэж буй зүйлийн минь цөм нь болох юм. Ерөөс уран зураг гэдэг зотон дээр амилуулах зураачийн чадварт хамааралтай юу эсвээс орчин үеийн дүрслэх урлаг үзэгчдийн нүдэнд хэрхэн хүртэж, мэдрэгдэж байгаагаар чанар чансаа нь тодорхойлогддог уу? Таныг бодож байх зуур үүнд хариулах гээд үзье.
-Ой санамжийг уудалж үзвэл-
Улс орон, соёл иргэншил, өөрийн туулсан амьдралын түүх бол бидний ой санамж байдаг. Түүнгүйгээр хүний оршихуйд сарнигч хүчин зүйлс л илүүтэй нөлөөлөх болно. Ой санамж дундаас түүхийнхээ үнэнийг, эсвэл бүр худлыг ч ухан гаргах боломжтой нэг зүйл хүн төрөлхтөнд заяагдсан байдаг нь урлаг билээ.
С.Заяасайханы шинэхэн үзэсгэлэн болох “Hidden Identity”-г “Зэрэгцээ ертөнцийн юмс” хэмээн утгачилвал тохирох юм шиг санагдана. Энэ тавигдсан 10 гаруй бүтээлүүд зураачийн хамгийн сүүлд туурвисан шилмэл зургууд юм. Зарим бүтээлдээ тэр хоёр жил гаруй хугацааг зарцуулсан гэдгээ нээлтэнд зориулж хэлсэн үгэндээ дурдаж байлаа. Тус үзэсгэлэн нь энэ сарын 26-ны өдөр “Монголын уран зургийн галерей”-д нээлтээ хийв.
Үзэсгэлэнд тавигдсан зураг бүр өөрийн гэсэн давтагдашгүй онцлог, харилцан адилгүй шинж чанартай боловч тус тусын оноосон нэр үгүй. Эргэн тойронд буй хананы зургууд хэдийн танил нэгэн шиг атлаа болсон огт танихгүй хүний нүдээр ширтээд байх шиг мэдрэмж төрүүлнэ. Дээл, хувцас, үсний засалт гээд бүхий л хувцасны хэв загвар, нүүр төрх нь 20 дугаар зууны үеийн Монголчууд. Харин тэдний гарт орчин үеийн буу зэвсэг атгаастай, толгойд нь чихэвч хөгжим зүүлттэй байна. Мөнхүү 13 дугаар зууны баатар эр хөгжим сонсож, морь болоод дуулга тэргүүтэнд нь уруулын үнсэлтээр дүүрчээ. Гэхдээ энэ нь эмэгтэй хүний уруулыг гэхээс илүүтэй уруулын будаг төлөөлж байгаа мэт санагдана. Учир нь үзэсгэлэнд тавигдсан зургууд бүхэлдээ түүхэн цаг хугацааг орчин үеийн хөгжилтэй холбосон зураачийн эрэлхийлэл, оюуны нэгэн цогц санаа юм. Тиймдээ ч зургууд нь хооронд нягт хамаарал, давтагдмал шинж төрхтэй байгаа мэт мэдрэмжийг үзэгчдэд төрүүлнэ.
Учир нь аливаа ном, хөгжим, уран зураг ялгаагүй. Тэд бүрэн нийлмэл, нэгэн цогц утгад зангидагдаж, тухайн сэдэвтэйгээ уялдаж байж л аливаа нэг “утга санаа”-г бүрэн дүүрэн илэрхийлдэг билээ.
-Сентименталь өнгөний хүүрнэл-
Үзэсгэлэнг бүхэлд нь цэнхэр, хар хөх өнгөөр тодорхойлж болно. Учир нь зураг болгонд тус өнгөний нийлэгжилт бусдаасаа илүүтэйгээр туссан нь хэн бүхэнд илхэн. Тиймээс л оюун санаанд чинь энэ өнгө зургийн хэлийг хэрхэн өгүүлж байна гэдгийг ойлгох нь хамгаас чухал. Түүнээс бус илэрхийлэх утгынх нь гол чанарыг үзэгчид гүнд нь хүртэл ухаж ойлгохгүй. Угаас С.Заяасайхан зураач хүмүүсийн зүүд зөн, түүхэн ой санамжийн зургуудаа өнгөний этгээд зохиомжоор бүтээдэг билээ. Хурц тод өнгөнөөс бараан руу, бараан зурааснаас тод хурц дүрслэл рүү хийсэн нүүдэл нь өөр, өөр утга санааг дотроо агуулж байх шиг санагддаг.
Нөгөөтэйгүүр далд шинж чанар, зэрэгцээ ертөнцийн хэлийг бид түүний үзэсгэлэнд тавигдсан зургуудын хар хөх өнгөний сентименталь маягийн хүүрнэл, бараан метафизик дундаас л анзаарч болно. Түүхэн цаг хугацааны шилжилтийг өнгөрсөн зууны хүмүүсийн өөр, өөр харцны гүнд тусгахдаа ч тэр гаргуун сайн зураач гэдгээ дахин нэг баталлаа. Өнгөрсөн цагийн сүүмгэр манан дундаас олон нүд чамайг ширтээд байвал яах вэ? Яг л зэрэгцээ ертөнцөд оччихсон шиг мэдрэмж төрөх нь лавтай.
Дараагийн онцлох нэг бүтээл нь буддагийн дүрс бүхий контемпорари арт. Буддагийн дүрс гэдэг нь үзэгчдэд тодорхой харагдах ч тэдэнд нүд хөмсөг, уруул ам гэж үгүй. Харин оронд нь соцалист үеийн монголчуудын хэрэглэж асан энгэрийн тэмдэг, V, VI жилийн гавшгайч гэх мэд одон медалиудыг зай завсаргүй зүүж дүүргэжээ. Сайнтай, муутай нь бүгд л туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэн нэг харах шиг… Бидний бичиж үлдээсэн түүх, туучаад өнгөрсөн зам бүхэн энд бий. Харин бусдыг нь бурхан л зөвхөн шүүн тунгаах болов уу.
Зураачийн аав Самбуу нь зураг их сайхан зурдаг байсан учир нэг л өдөр аав шигээ гоё зураг зурмаар санагдаж бийр цаас нийлүүлсэн гэдэг. Тэрээр Цагаан дарь эх бурхныг ихэд хичээнгүйлэн шөнөжингөө зурж дуусгачихаад аавынхаа нүдэнд харагдахаар газар тавьчихаад унтав. Өглөө болоход аав нь “Миний хүү зураач болчихжээ” гэж хэлсэн бөгөөд тэдгээр үгс одоог хүртэл дурсамж дотор нь амьд оршдог тухай дурсан ярьсан байдаг. Цаг хугацааны хүүрнэл, ой санамж дотор ийнхүү амьдарсаар л байвал өөрт чинь зориулагдсан жинхэнэ далд ертөнц тэр байх болно.
Энэ бүгдээс үзэхэд орчин үеийн дүрслэх урлаг бийрийн уран нарийн, зураачийн чадвараас гадна хувь хүний сэтгэлгээ, шинэ эрэлхийлэл, үзэгчдийн нүдэнд хэрхэн мэдрэгдэж байгаагаар тодорхойлогдох болсон шиг санагдана. Асуултынхаа хариултыг харин бүрэн дүүрэн олж авсан гэдэгт уншигч танд эргэлзээтэй санагдаж байгаа биз. Тэгвэл “Монголын уран зургийн галерей”-г зориоход хангалттай. Харин би бол нийтлэлийн эхэнд тавьсан асуултынхаа хариуг хэдийн олчихсон.
СЭТГҮҮЛЧ Б.АЛТАНХУЯГскачать dle 12.0

Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

1/04/2026, 15:58

Туул гол уу, Туулын хурдны зам уу?

1/04/2026, 15:56

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал

1/04/2026, 15:54

Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө

1/04/2026, 15:52

Усны компакт төлөвлөсөн хугацаа, батлагдсан төсөвтөө хэрэгжив

1/04/2026, 15:50

Ч.Жачин: Монголын уран зохиолыг жинхэнэ уран зохиол болгосон бүтээлүүд бол “Миний нутаг”, “Учиртай 3 толгой“

1/04/2026, 15:47

“Оскар”-ын наадмын шилдгүүд тодорлоо

16/03/2026, 21:59

Н.Учрал: Хаврын ээлжит чуулганаар авлигын эсрэг эрх зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ

16/03/2026, 21:57

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

16/03/2026, 21:55

Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

16/03/2026, 21:54

Ж.Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан дижитал үзэсгэлэнг нээлээ

10/03/2026, 20:29

Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна

10/03/2026, 20:26

“Хөх сувд” мөсний наадамд үндэсний хувцсаараа гоёсон иргэд

10/03/2026, 20:21

Өвлийн паралимпын наадам: У.Бат-Оюуны баг таван тоглолтоос хоёр хожилтой

10/03/2026, 20:19

Р.Батболд: ИЗНН татан буугдахдаа тулаад байна

10/03/2026, 20:18

Нэр нь эгүүлэн татах, үйлчлэл нь ирц сайжруулах төсөл

10/03/2026, 20:16

"Нийтлэлч Отгонбаяр" сангийн шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

10/03/2026, 20:13

Зурхайч нараас гадна нэмэлтээр хөтөч лам ажиллаж байна

23/02/2026, 13:23

МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

23/02/2026, 13:21

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

23/02/2026, 13:20

Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болголоо

23/02/2026, 13:19

Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ

23/02/2026, 13:08

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

23/02/2026, 13:07

Б.Энхбаяр: Хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан

16/02/2026, 18:09

Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

16/02/2026, 18:08

Ж.Гончигсүрэн: Ирэх жилийн өнгийг засах нь бус, өөрийгөө засах нь чухал

16/02/2026, 18:04

“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

16/02/2026, 18:03

Дипломат албаны дээд цол хүртээлээ

16/02/2026, 18:02

Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

16/02/2026, 18:00

Трамплинч Ф.Раймунд Германы багт хоёр дахь алтыг авчирлаа

10/02/2026, 13:16

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19