iNet.mn дагах

Н.Энхтайван: Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гадаад харилцааны салбарыг хөгжүүлэх 10 зорилт дэвшүүлсэн

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван уг албанд томилогдсоноосоо хойш анх удаа буюу өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, Монгол Улсын гадаад харилцааны салбарын нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл өглөө.

Шинэ Засгийн газар гадаад харилцааны 8 гол чиглэлийг тодорхойлсон байна. Гадаад харилцаа бол эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол гээд бүх салбарын суурь болдог. Тиймээс нэн тэргүүнд Монгол Улсын гадаад харилцааны нэр хүндийг өргөх шаардлагатай хэмээн үзсэн байна. Түүнчлэн, дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэлийг бууруулах, хилийн чанадад байгаа иргэдээ татан авах, гадаад худалдааг нэмэх, хөрөнгө оруулалт татах зорилт тавьжээ. Мөн гадаад харилцааны эрх зүйн орчинг шинэчлэх, ГХЯ-ны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилт тавьжээ. Энэ хүрээнд Дипломат албаны тухай хуулийг шинэчлэх, Гадаад харилцааны нэгдмэл бодлогын тухай, Гадаад худалдааны хуультай болох, Гадаад орнуудад байгаа ДТГ-уудын байршил, орон тоог шинэчлэхээр төлөвлөсөн байна.

10 улс руу анх удаа нислэг үйлдэв
Дэлхий нийтэд “COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш Монгол Улс 100 тусгай нислэгээр 91 орноос 26 мянга 338 иргэнээ татан аваад байна. Үүнээс 10 руу нь буюу АНУ, Авсрали, Унгар, Чех, Лаос зэрэг орон руу анх удаа нислэг үйлджээ.
Мөн ГХЯ-ны удирдлагууд Монгол Улсад байгаа 26 дипломат төлөөлөгчийн тэргүүн нарыг хүлээн авч уулзан тухайн оронд амьдарч буй монголчуудын эрх ашгийг хамгаалах хүсэлт тавьсан байна. Мөн 52 оронд дээрхтэй ижил утгатай ноот бичиг илгээж, гадаадад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн 47 газарт иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тусгай нислэгийн бүртгэлийг нийтэд ил тод болгох үүрэг даалгавар өгсөн байна.
Улмаар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-тай хамтран гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй 120 иргэнийг авч ирсэн байна. Тэдний замын зардлын 140 сая төгрөгийг ОУШХБ гаргажээ. Ирэх сард 10 тусгай нислэг үйлдэж, иргэдээ авахаар төлөвлөөд байна. Түүнчлэн Монгол Улсад хэрэгжүүлж буй томоохон төслүүдэд ажиллах мэргэжилтнүүд, дипломат ажилтан зэрэг гадаадын 520 иргэнийг оруулж иржээ.
Ташрамд дурдахад, гадаадаас эх орондоо ирэхээр 3000 гаруй хүн хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс 200 нь нэн яаралтай ирэх хүсэлт гаргаад байгаа аж.

Цар тахлын үед эдийн засгийг сэргээх бодлого
Цар тахлын энэ үед эдийн засгаа дэмжих, хөрөнгө оруулалт татах ажлыг өрнүүлж буй юм. Тухайлбал, экспорт, импортыг хэвийн үргэлжлүүлэх, тэр дундаа ОХУ, БНХАУ-тай гадаад худалдаагаа хэвийн үргэлжлүүлэхэд анхаарч буй юм. Үүний нэг илрэл нь БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй Ногоон гарц түр журам аж.
Уг журмыг баталснаар цар тахлын үед ч Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн нүүрсийг БНХАУ руу гаргах ажлыг хэвийн явуулж буй нь олон улсад ч жишиг болсон алхам юм. Мөн Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүлж, Монгол, АНУ-ын Эдийн засгийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, МҮХАҮТ-тай хамтран ажиллаж байгаа аж. Түүнчлэн махны экспортыг дэмжихээр тодорхой хөтөлбөр боловсруулж, эрх зүйн орчин бүрдүүлэхэд анхаарч эхэлсэн байна. Мөн АНУ-ын Гуравдагч хөршийн худалдааны хуулийг батлуулахад анхаарч, тус улстай хамтран ажиллаж байгааг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хэллээ.

Эдийн засгийн өндөр ач холбогдолтой айлчлалууд
Монгол Улсын нэр хүндийг өргөх, харилцааг эрчимжүүлэх зорилтын хүрээнд хэд хэдэн айлчлал зохион байгуулсан юм. Тухайлбал, есдүгээр сарын 15-16-нд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсоор айлчилсан. Энэ хүрээнд  улс төрийн харилцааг бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн байна.
Тухайлбал, Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрт өөрчлөлт оруулах ноот бичиг солилцсон байна. Одоогоор Монгол Улс руу төмөр замаар БНХАУ нэвтрэх нэг л гарц байгаа бөгөөд үүнийг 3 болгохоор тохирсон байна. Мөн БНХАУ-аас 700 сая юаны буцалтгүй тусламж авахаар болсон бөгөөд үүнийг хэрхэн ашиглах асуудлыг Сангийн яам шийдвэрлэх аж. Түүнчлэн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, 1008 айлын орон сууц барих, Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийг эхлүүлж, баруун аймгуудаас БНХАУ руу мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг нээсэн байна.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван есдүгээр сарын 21-22-нд ОХУ-д албан ёсоор айлчилсан. Энэ үеэр Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн харилцааны тухай Монгол, ОХУ-ын гэрээний батлах жуух бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр хоёр орны харилцаа хамгийн дээд түвшинд хүрсэн байна. Ирэх онд Монгол, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиох бөгөөд ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөг энэ жил батлах аж. Энэ үеэр ОХУ-аас БНХАУ руу татах хийн хоолойг Монгол Улсын нутгаар дайруулах талаар ярилцсан бөгөөд энэ ажил хурдацтай үргэлжилж байгааг Гадаад харилцааны сайд дурдлаа.
Мөн Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотеги энэ сарын 9-10-нд Монгол Улсад айлчилсан бөгөөд энэ үеэр нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр Японоос 230 сая ам.долларын зээл авахаар ноот бичигт гарын үсэг зурсан байна. 2022 онд Япон улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох бөгөөд ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөг ирэх онд боловсруулахаар болжээ. Аливаа улстай дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэхэд эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байдаг тул үүнд ихээхэн анхаарал хандуулж буйгаа салбарын сайд хэлсэн юм.
Цар тахлын үед гадаад харилцааг ихэвчлэн цахимаар явуулж буй бөгөөд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар өнгөрсөн 3 сарын хугацаанд 60 гаруй хуралд цахимаар оролцжээ.

6000 дипломат болон албан паспортыг хүчингүй болгожээ
Хэвлэлийн хурлын төгсгөлд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, “Гадаад харилцааны салбарт тэр дундаа ДТГ-т ажиллаж байгаа хүмүүс бол Монгол Улсыг олон улсад таниулах “нүүр царай”. Тиймээс ДТГ-ын ажилтнууд гэмт хэрэгт холбогдох ёсгүй. Энэ хүрээнд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Дипломат албанд сахилга хариуцлагыг дээшлүүлж, хууль бус үйлдлийг таслан зогсооно гэж заасан.
Дипломат болон албан паспортыг цэгцлэх ажлыг өрнүүлж байгаа. Нэг сар гаруйн хугацаанд 6000 орчим паспортыг хүчингүй болголоо. Үүнд, үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн хүмүүсийн болон ямар нэгэн захиасын шугамаар олгосон паспортуудыг хүчингүй болгосон. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Гадаад харилцааны салбарыг хөгжүүлэх 10 зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд гадаад харилцааны нэр хүндийг өсгөх, гадаад худалдааны эрх зүйн орчинг боловсронгуй болгож, экспортыг нэмнэ. Түүнчлэн гадны хөрөнгө оруулалтын хэмжээг нэмж, хилийн чанадад байгаа иргэдээ татан авах ажлыг үргэлжлүүлэх, Мөн Улаанбаатарын усан хангамжийг сайжруулах 350 сая ам.долларын төсөл, Унгарын зээлээр хэрэгжүүлэх Биокомбинатыг шинэчлэх төслийг хэрэгжүүлнэ” хэмээв.

Ташрамд дурдахад, Гадаад харилцааны яам 13 газар, 5 хэлтэстэй бөгөөд нийт 147 ажилтантай. Нийт ажилтны 80 хувь гадаадад боловсрол эзэмшсэн бөгөөд 62 хувь гадаад харилцааны мэргэжилтэй, 38 нь олон улсын эрх зүй, эдийн засгийн мэргэжилтэн аж. Мөн нийт ажилтны 81 хувь 2 болон түүнээс дээш гадаад хэл эзэмшсэн байна. Монгол Улс 192 оронтой дипломат харилцаатай бөгөөд олон улсын 78 байгууллагатай хамтын ажиллагаатай юм. 192 оронтой 1318, 78 байгууллагатай 294 гэрээ, хэлэлцээр байгуулжээ.скачать dle 12.0

Чой Жин Вон: Солонгос хэлний редакцыг тогтвортой ажиллахыг дэмжинэ

14/12/2025, 15:53

Д.Дэмбэрэл, С.Баяр, Н.Алтанхуяг,С.Баярцогт нарын 95 гэрч оролцсон байна

14/12/2025, 15:51

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан баруун бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

14/12/2025, 15:49

МИАТ-ийн захирлаар томилогдсон Т.Тэлмэн гэж хэн бэ?

14/12/2025, 15:48

С.Баяр: 34 хувь бол Хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгож хувиргасан

14/12/2025, 15:47

Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг харгислалыг хуулийн шинэчлэл таслан зогсоох уу?

14/12/2025, 15:45

Малын зах зээлийн дундаж үнэ

14/12/2025, 15:44

100 айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

14/12/2025, 15:41

Шинэ орон сууцны үнэ 2024 оныхоос 11 хувиар өсжээ

14/12/2025, 15:40

"Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад оржээ

14/12/2025, 15:39

Монголын шигшээ багийн гурван дугуйчин Тайландын мэргэжлийн багт уралдана

5/12/2025, 12:31

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Австри Улсад айлчилна

5/12/2025, 12:27

Морин хуурын найрал Ром хотноо

5/12/2025, 12:26

COP17 ХУРЛААС МОНГОЛД ЮУ ҮЛДЭХ ВЭ?

5/12/2025, 12:15

Элсэн цөлөөс олдсон захидал юу өгүүлж байна вэ?

5/12/2025, 12:13

“Энэрэл” төвийн хүүхдүүд төрсөн өдрөө тэмдэглэлээ

2/12/2025, 20:57

Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага

2/12/2025, 20:54

Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага

2/12/2025, 20:54

Өвлийн сард төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно

2/12/2025, 20:50

Шинжлэх ухааны салбарын судлаачдын орон тооны бус зөвлөл анхны уулзалтаа хийлээ

2/12/2025, 20:49

Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо

2/12/2025, 20:48

МОНЦАМЭ агентлагийн ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид МУСГЗ цол хүртэв

26/11/2025, 15:56

Ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид: Хүүхдийн зураг авч, гэрэл зурагчны гараагаа эхлүүлсэн

26/11/2025, 14:48

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025, 14:42

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025, 14:42

“Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025, 14:39

Эрдэнэт үйлдвэрийн Дотоод хяналт, мониторингийн хэлтэс Монгол Улсын “Дотоод Аудитын Шилдэг нэгж”-ээр шалгарлаа

23/11/2025, 14:07

Ч.Батзориг: Амар амгалан гэдэг бол эцэстээ сэтгэл нэг зүйл дээр тогтож чаддаг болсон тухай юм

23/11/2025, 14:06

Aкадемич С.Нарангэрэл "Чингис хаан" одон хүртэв

23/11/2025, 14:04

Дуучин И.Мишээл “Silk Way Star” шоуны ялагч боллоо

23/11/2025, 14:03

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19