iNet.mn дагах

“ITOIM” МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН ГЭРЭЛ ЗУРАГЧИН Э.ГАНЗОРИГ: Турк Улсад нурангид дарагдсан гэр бүлийнхнээ амьд гарч ирээсэй гэж залбиран хүлээж буй

Турк, Сирийн бүс нутагт болсон 8.7 баллын хүчтэй газар хөдлөлтийн дараа Монголын онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэхэд, газар хөдлөлт болсон газарт ажиллаж, сурвалжлаад ирсэн Э.Ганзоригтой ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өнгөрсөн сард Турк, Сирийн нутагт болсон  газар хөдлөлтийн дараах дүр зургийг сурвалжлаад ирлээ. Хүнд нөхцөл ажиллах амаргүй байв уу?
         -Сайн байна уу. Миний очсон Турк Улсын Хатай хот манай Улаанбаатар хоттой дүйцэхүйц 1.5 сая хүн амтай. Нөхцөл байдал нүд халтирам хэцүү байсан. Нэгхэн минутын байгалийн гамшигт бүхэл бүтэн нэг хот сүйрчихсэн. Биднийг очиход Онцгой байдлын алба аврагч, эмч нар энд, тэндгүй цогцос зөөж, шарх сорив цэвэрлэж харагдсан. Анх хүний тасарсан гар, хөл, цогцос хараад цочих, эмээх зэрэг хэцүү нөхцөл байдалтай тулгарсан.

    Гэхдээ түүнээс хэцүү нь нурангид дарагдсан гэр бүлийнхнээ амьд гарч ирээсэй хэмээн залбиран хүлээж буй хүмүүсийн урдаас камер шагайх л хэцүү байлаа. Тэр үед миний сонгосон мэргэжил ийм учраас би ажлаа хийх хэрэгтэй. Энд байх хугацаандаа болсон бүх үйл явдлыг баримтжуулж, хадгалах ёстой гээд зургаа дарсан даа.

          Манай  онцгой байдлын алба хаагчид 10 хоногийн хугацаанд  найман хүн аварсан. Турк иргэн “Энэ дор амьд хүн байна” гээд аврагчид хоёр хана нэвтэлж, гаргаж ирсэн. Нэг хүн гаргахын тулд багадаа 4-5 цаг ажиллана. Тэр үеийн бүх үйл явдлыг хэвлэлийнхэн хажууд нь зогсоод сурвалжилж байлаа.
 -Таныг тэнд байхад газар дахин чичирхийлсэн үү?    
-Онцгой байдлын алба хаагчид барилгын налууг хэмжиж, эрсдэлийг тооцоод, бидэнд заавар, зөвлөгөө өгч байсан болохоор асуудал гараагүй. Тэднийг хүн аврах, цогцос гаргах үед яах аргагүй баримтжуулах хэрэг гарна. Нэг удаа алба хаагчид гурван настай хүүхдийн цогцсыг гаргахаар  байшинд байх үед газар чичирхийлсэн. Ар гэрийнхэн нь амь гарч ирэх эсэхийг мэдэхгүй ч гадаа хүлээгээд л. Тэдний зургийг нь дараад зогсож байхад их юм бодогддог юм билээ.  Өмнө нь дайн болон гамшгийн үеийн зургийг үзэж байсан болохоор айж, сандрах арай гайгүй байсан байх.
-Хатай хотын гэрэл зургуудаас хэвлэлд нийтлээгүй зураг бий юү?
            -Хүнд зургуудаа хэвлэл мэдээлэл болон сошиалаар гаргахгүй. Хэвлэмэл байдлаар гаргах бодолтой байгаа. Сошиалаар ганц өдөр сэвэгдээд,  өнгөрөх бус барилга байгууламжаа чанартай барихгүй бол байгалийн гамшиг биднийг нэг л өдөр хөмрөх эрсдэлтэй гэдгийг анхааруулсан бүтээл гаргахыг хүсэж байгаа.
-Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчин болсон түүхээсээ манай уншигчдад хуваалцаач?
            -Би чинь угтаа ШУТИС-ийг Уул, уурхайн инженер мэргэжлээр төгссөн хүн. Намайг ерөнхий боловсролын сургуулиа төгсдөг жил уул, уурхайн инженерийн мэргэжил хамгийн эрэлттэй байлаа. Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгсөн шалгалтын комиссоос “Эдгээр ангиас хүссэн ангиа сонго” гэсэн. Тэгээд мэргэжлээ бараг бүрэн ойлгоогүй л сургуульдаа элсэж байсан юм. Их сургуулиа төгсөхийн өмнөхөн манай найз  гэрэл зураг сонирхож эхлээд би дагаж явсаар дуртай болчихсон. Дараа нь Монголын үндэсний гэрэл зургийн тэнхимийн сургалтад сууж, инженерийн мэргэжлээсээ “урвасан” гэх үү дээ.  Тэр цагаас хойш хэвлэл  мэдээллийн  салбартай амьдарлаа холбож, гэрэл зурагчнаар ажиллаад найман жил гаруй болсон байна. Ихэвчлэн баримт болон хэвлэлийн гэрэл зургаар дагнан ажиллаж, хааяа сонирхлоороо өөр төрлийн зураг дардаг.
-Гэрэл зураг олон төрөлтэй. Тэндээс яагаад хэвлэлийн гэрэл зургийг сонгосон юм бэ?
            -Надад анх гэрэл зураг заасан багш маань хэвлэлийн гэрэл зурагчин байсан.  Тэгээд л энэ төрөл уруу намайг татсан гэх үү дээ. Ер нь хэвлэлийн гэрэл сонирхлыг минь татсан. Яг тэр мөчидхөн агшинд болж буй үйл явдлын эгзэгтэй мөчийг нь тааруулж,  гэрэл зурагт буулгах  сайхан байдаг.
-Танд хальсанд буулгачихаад баярлаад, харьж байсан тийм гэрэл зураг бий юү?
            -Ер нь бүх зургандаа баяртай байдаг. Гэхдээ дарж чадаагүй зургууддаа харамсдаг. Камергүй явж байх үед эсвэл камераа цүнхнээсээ гаргаж амжаагүй байтал тухайн үйл явдал 2-3 секундэд өрнөөд, дуусчихна. Камертаа бус нүдэндээ буулгасан болохоор  хэд хоног “Тэр мөчийг л дарчихсан бол” гэж боддог.
-Тэгвэл гэрэл зургийн хуудсанд буулгахад ямар бэрхшээл гардаг байв?
            -Сүүлийн үед улс төрийн зураг авах амаргүй болсон. Чуулганы танхим  руу гэрэл зурагчдыг тавхан минут л оруулна.  Тэр  таван минут ямар ч үр ашиггүй өнгөрөх үе олон. Биднийг орох үе гишүүд доошоо харчихсан эсвэл өөр зүйл хийж байвал ямар ч олигтой зураг гарахгүй. Ямар нэгэн үйл явдал байхгүй,  гишүүдийн сууж байгаа зураг хэнд ч хэрэггүй.
-Сүүлийн жилүүдэд сэтгүүлч зургаа өөрөө авдаг болжээ. Харин таны хувьд хэвлэлийн гэрэл зурагчин гэж ямар хүнийг хэлэх вэ?
            -Миний бодлоор Монголын хэвлэлийн гэрэл зургийг цөөн хэдхэн хүн авч явахыг хичээж байна. Ойролцоогоор 5-10 жилийн дараа хэвлэлийн гэрэл зурагчин байх эсэх нь эргэлзээтэй. Гарын 10 хуруунд багтахтай үгүйтэй хэдхэн хэвлэл гэрэл зурагчинтай  байна. Нэг талаараа гэрэл зургийн үнэ цэнийг ойлгохгүй, зүгээр л гар утсаараа дарчихдаг зүйл мэтээр хүлээж авдаг.  Хэдий хэвлэлийн гэрэл зургаар их мөнгө олж чадахгүй ч энэ бол мөнгөнөөс үнэ цэнтэй зүйл. Манай зарим сэтгүүлч зурагны минь тамгыг хасаад, өөрийн мэтээр ашигласан байхыг харах муухай байдаг.  Гэтэл би тэр ганцхан зургийг дарахын тулд гадаа хүйтэн, халуун ямар ч байсан 2-3 цаг хүлээх үе бий.
-Ярилцсанд баярлалаа.
            -Баярлалаа.

 Бид гэрэл зурагчин Э.Ганзоригтой цөөн хором ийн ярилцлаа. Ингээд түүний дарсан гэрэл зургуудаас хүргэж байна.









“ITOIM” МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН ГЭРЭЛ ЗУРАГЧИН Э.ГАНЗОРИГ: Турк Улсад нурангид дарагдсан гэр бүлийнхнээ амьд гарч ирээсэй гэж залбиран хүлээж буй хүмүүсийн урдаас камер шагайх хэцүү байлаа
скачать dle 12.0

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

Өчигдөр, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

Өчигдөр, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

Өчигдөр, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Өчигдөр, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

Өчигдөр, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр

25/09/2026, 12:10

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

25/09/2026, 12:07

Ёкозүна цолны болзол сонссон Киришима Б.Лхагвасүрэнгийн хүсэл талаар болов

25/09/2026, 12:06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

25/09/2026, 12:05

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зурагчдын фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

3/09/2026, 15:51

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19