iNet.mn дагах

С.Чойжоо: Хүн гэдэг ямар мөнх биш. Нэгэн цагт л бурхныхаа оронд явна. Зураг л үлдэнэ

Бид энэ удаа “ГЭРЭЛ ТҮГЭЭЕ” буландаа Сүхбаатарын талбайд 40 орчим жил гэрэл зураг авч, өглөөний ургах нарнаас үдшийн бүрий хүртэл үйлчлэх нэгэн өвөөг онцоллоо. Тэр өдгөө 75 насыг наслаж байгаа бөгөөд түүнийг дугаар 73 С.Чойжоо гэдэг.
-Сайн байна уу? Та сая гурван хүний зураг авах шиг боллоо. Одоо угаалгаж өгөх гэж гэж байна уу?
Зургаа угаалгахаар өгчихлөө. Удахгүй гараад ирнэ. Лабораторт угаасан зураг чанартай, хадгалалт сайтай, өнгө будаг сайтай, эдэлгээний чанар их сайн. Хуучин хальсны камертай байлаа. Хальсны камертай байхад хальсаа жижиг жижгээр нь таслаад угаалгадаг байсан. Одоо дижитал гарч ирээд амар болчихсон. Нэг хувь зараг угаалгахад хэдэн төгрөг байдаг вэ. Нэг хувь зураг угаалгахад 50 төгрөг байсан одоо нэмэгдсээр байгаад 1000, 1500 хүрээд байна.
-Та хэзээнээс анх гэрэл зураг гээчийг сонирхож, зураг авч эхэлсэн бэ?
Би бага наснаасаа зураг авах дуртай байсан. Соёлын довтолгооны үеэс эхлээд л зураг авч эхэлсэн. Одоо 75 настай. Хүн гэдэг ямар мөнх биш. Нэгэн цагт л бурхныхаа оронд явна. Зураг л үлдэнэ өөр юу үлдэх билээ. Намайг бага байх үед соёлын довтолгоо их эрчимтэй явж байсан. Тэр үед ханын сонинд гарах, янз бүрийн зураг их авдаг байсан. Соёлын довтолгооны комиссынхонтой хамт явж зөрчилтэй зураг их авсан. Тэр үеэс зурагчин болж эхэлсэн. Би хар цагаан зурагнаас эхлээд л, бор зураг, өнгөт зурганд шилжих хүртэл авч байна.
-Анх Сүхбаатарын талбайд зураг авч эхлэхэд ямар байсан бэ. Үйлчлүүлэгч одоогийнхийг бодвол их биз?
Намайг анх зураг авдаг байхад зурагчид их нэр хүндтэй байлаа. Бид нар аппаратаа зүүж ирээд, нэг хөлөн дээр өөрийнхөө зургийг аваад  тавьчихна. Хажууд нь нэг сандалтай, сандал дээрээ суунгуут хүн зургаа авхуулья гээд хүрээд ирнэ. Тэгээд зургийг нь авчихаад, гурав хоногийн дараа ирээрэй гэдэг ч юм уу, маргааш ирээрэй гэдэг ч юм уу. Захиалга тийм их байсан. Энд сууж байхад л  хүн хойно хойноосоо оочерлоод зогсож байдаг байсан. Би зургаа авхуулья гээд л...
-Одоо энд зураг авахад орлого хэр байх юм?
Ардчиллын тэр хүнд бэрх үеүдийг энэ гар  зургаараа л давсан. Энэ зурагнуудаараа л хэдэн хүүхдээ тэжээж, энэ зурагныхаа л мөнгөөр амь залгаж ирлээ. 100-аад зарагчин хүн байдаг манай хамт олон. Дандаа ийм цэнхэр халадтай. Өглөөнөөс авахуулаад л орой хүртэл, гэгээ тасартал бид нар зургийнхаа ажлыг хийж л байдаг. Өвөл ч бай зун ч бай жилийн дөрвөн улиралд тасралтүй сайн дураараа явж байдаг хүмүүс байгаа юм. Зарим үед тав арван төгрөгтэй ч бууна. Зарим үед 30, 40 төгрөгтэй ч бууна. Заримдаа ч бүр 80, 90 төгрөгтэй ч бууна янз янз. Тэр өдрийн тэнгэр л мэднэ.
-40 орчим жил Сүхбаатарын талбайд гэрэл зураг авсан гэхээр сонирхолтой тохиолдлууд бишгүй бий биз?
Би нэг сонирхолтой түүх яръя. Нар жаргах алдад нэг жоохон охин, бараг арваад жилийн өмнө ирсэн. Ахаа та явж зураг авах уу гэж асуугаад, За тэгэе гэсэн чинь нөгөө охин намйаг дагуулаад явлаа. Хэлмэгдэгсэдийн хөшөө гэж байсан. Дурсгалыг хүндэтгэсэн музей шиг.  Энэ урд байсан нэг шомбогор байшин. Тэнд очиж зургаа авахуулах гээд нар жаргасан хойно хүн амьтан ч байхгүй юм. Орсон чинь үүд нь хяхраад нээх муухай дуугарсан, хаалга нь санжигнаж хөдөлсөн, нээх муухай дандаа хүний толгойны яс тавьчихсан айхтар газар очиж зураг авсан. Би хоёр хувь угааж өгөх гээд. Нөгөө охин би хоёр хувиар яах юм. Энэ муухай зургаар гээд голж байснаа өврөөсөө мөнгө гаргаж ирсэн. За за хоёр хувийг авчихья гээд тэгээд авсан. Түүхийн хичээл дээр хэрэглэдэг юм. Тэгээд авхуулж байгаа юм гэж ярьж байсан. Тэгээд нөгөөх маань аваад явсан. Нэлээд хэдэн жилийн дараа  нэг жоохон охин Чойжоо гуай байна уу гээд намайг сураглаж ирсэн. Байгаа юу нас барчихсан уу гээд. Тэр урд явж байсан чинь. Би огт танихгүй юм. Тэгсэн би зургаан жилийн өмнө танаар зургаа авхуулж байсан. Таныг байгаа болов уу үгүй болов уу гэж бодсон. Би их сургуулиа төгсөөд ирлээ. Сурвалжлагч болсон танаас ярилцлага авах гэж явна гээд ирдэг юм байна. Тиймэрхүү хөгтэй явдал зөндөө л болдог юм. Хөдөө яваад зураг авч байсан чинь, Та чинь Сүхбаатарын талбай дээр зураг авч байсан зурагчин мөн байна шүү дээ. Таны авч байсан зураг манай жаазанд байдаг. Та манайд очиж цай уу гээд. Бас тэгэж байсан сайхан тохиолдол байдаг.
Зургийг нь гайгүй сайхан авчихвал энд л сайн авдаг хөгшин байдаг юм. Тэр хүнээр зургаа авхуулья гээд сураглаж байгаад ирдэг хүн олон байдаг.
-Одоо та хаана амьдарч байна. Таныг өнгөрсөн зуны үерт хохирсон гэж Гэрэл зурагчдын холбооноос дууллаа.
Би тэтгэврээ бүтэн жилээр нь зээлдэж авсан. Гэр аваад айлын хашаа бараадаад л энэ зун байж байна. Хоёр хүү, хоёр охинтой. Хүүхдүүд маань гэр бүл зохиогоод тусдаа гарчихсан. Тус тусын амьдралтай болохоор надад туслаад байх боломж муутай. Манайх Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд амдардаг. Тэгээд энэ жил айлын хашаа дамжаад явж байтал үерт өртөөд сүйд болсон.  Дээр нь хорооноос энд л байж болохгүй гээл хөөгөөд байгаа.
Би Зайсанд 40 гаруй жил амьдарсан. Энэ тухайгаа Дүүргийн засаг дарга Алдаржавхланд хэлж, газар өгөөч ээ, олон охин хүүхэдтэй нисэхийн ойроцоо газар өгөөч гэж өргөдөл өгсөн. Гэтэл газрын алба өргөдөл  хүлээн авах боломжгүй дээрээс засаг төрөөс газар олгохгүй гэсэн захирамж гаргасан гээд хүлээж аваагүй. Тиймээс засаг даргадаа дахин өргөдөл өгөөд хариуг нь хүлээгээд сууж байна. 40-өөд хоногийн дараа хариу нь ирдэг юм гэсэн хариуг нь хүлээгээд л сууж байна. Хүний хашаанд олон охин хүүхэдтэй хэцүү юм аа, сургууль руу нааш, цааш зөөх авах хүүхдүүд дураараар байж болохгүй хэцүү л байна. Тиймээс надад нэг газар өгөөд газартай болгочиж болдоггүй юм байх даа гэж бодож, горьдож сууна даа. Дүүргийнхээ засаг даргыг нааштай хариу өгөх болов уу гэж бодож байна.
-За бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны дуу хоолой хүрэх ёстой хүмүүстээ хүрэх байхаа.
Гэрэл зураг шиг сайхан юм алга. Гэрэл зураг хүний нүдний урыг шалгахаас гадна, хүнд насан туршийн дурсамж үлдээсэн маш сайхан уран бүтээл байгаа юм. Аль эрт нас барсан хүн амьд мэт харагдана гэдэг гайхамшигтай. Гэрэл зургийг би бурхны мэлмий л гэж боддог.  Өдий олон жил болсон учраас төв  талбайн тухай нэг шүлэг бичсэн юм. Тэрийгээ уншиж болох уу.
Талбайн зурагчин
...Гэгээ тасартал зургаа дарсаар би
Гэрлээр харанхуйг хага ярсан зурагчин би
Улан- Үдийн оростой танилцаад
Улаан үнэгний арьсаар зөрүүлсэн
Урлаж, бөгжилсөн хүрээтэй аппаратаа
Утаа саагитал хэрэглэсэн зурагчин
Удам Чингис хааны
Улаан залаат монгол зурагчин
Тансаг баялаг Монгол орныхоо
Талбайд авахуулсан зургаар гоёдог
Талбайн зурагчдын авсанд орсон
Таван тивийн хаана ч хүрнэ ээ
Усан цэнхэр хантааз угалзруулсан
Улаанбаатарын төв цэгийн зурагчин.скачать dle 12.0

С.Үлэмж: Миний өвөө Ж.Самбуу Монголын төрийг 18 жил удирдаж, 64 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн

12/01/2026, 19:42

Бортээг ордын хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулна

12/01/2026, 19:40

ГЕГ-ын даргаар П.Дэлгэрнаранг томилжээ

12/01/2026, 19:38

Монгол Улсад 2026 онд болох аялал жуулчлалын нэгдсэн цагалбар

12/01/2026, 19:36

Улсын гарди Н.Өсөхбаярын цолыг хурааж, дөрвөн жил барилдах эрхийг хасах шийдвэр гарчээ

12/01/2026, 19:31

Замын-Үүд дэх гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

12/01/2026, 19:30

Р.Чингисийн оронд хурандаа Н.Лхагвасайханыг томилжээ

12/01/2026, 19:29

Н.Учрал, О.Цогтгэрэл нарын намын даргын албан тушаал албажлаа

12/01/2026, 19:28

Волейболын лигийн плей-оффт өрсөлдөх багуудын нэр тодорлоо

12/01/2026, 19:27

“Монголын сайхан бичигтэн-2025” үзэсгэлэн

12/01/2026, 19:23

Багахангай-Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

12/01/2026, 19:21

Чой Жин Вон: Солонгос хэлний редакцыг тогтвортой ажиллахыг дэмжинэ

14/12/2025, 15:53

Д.Дэмбэрэл, С.Баяр, Н.Алтанхуяг,С.Баярцогт нарын 95 гэрч оролцсон байна

14/12/2025, 15:51

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан баруун бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

14/12/2025, 15:49

МИАТ-ийн захирлаар томилогдсон Т.Тэлмэн гэж хэн бэ?

14/12/2025, 15:48

С.Баяр: 34 хувь бол Хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгож хувиргасан

14/12/2025, 15:47

Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг харгислалыг хуулийн шинэчлэл таслан зогсоох уу?

14/12/2025, 15:45

Малын зах зээлийн дундаж үнэ

14/12/2025, 15:44

100 айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

14/12/2025, 15:41

Шинэ орон сууцны үнэ 2024 оныхоос 11 хувиар өсжээ

14/12/2025, 15:40

"Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад оржээ

14/12/2025, 15:39

Монголын шигшээ багийн гурван дугуйчин Тайландын мэргэжлийн багт уралдана

5/12/2025, 12:31

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Австри Улсад айлчилна

5/12/2025, 12:27

Морин хуурын найрал Ром хотноо

5/12/2025, 12:26

COP17 ХУРЛААС МОНГОЛД ЮУ ҮЛДЭХ ВЭ?

5/12/2025, 12:15

Элсэн цөлөөс олдсон захидал юу өгүүлж байна вэ?

5/12/2025, 12:13

“Энэрэл” төвийн хүүхдүүд төрсөн өдрөө тэмдэглэлээ

2/12/2025, 20:57

Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага

2/12/2025, 20:54

Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага

2/12/2025, 20:54

Өвлийн сард төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно

2/12/2025, 20:50

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19