iNet.mn дагах

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ГИШҮҮДИЙН 96.7 ХУВЬ НЬ ЗӨВШӨӨРЛӨӨ

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.04.05) нэгдсэн хуралдаан 12 цаг 27 минутад, 73 гишүүний 57 нь хүрэлцэн ирснээр 78.1 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр, Монголчууд бид ардчилсан Үндсэн хуулиа баталж, зах зээлийн эдийн засагт шилжиж хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилтыг тунхагласнаас хойш 30 жилийн хугацаа өнгөрснийг онцлоод Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үндэслэл, гадаад дотоод нөхцөл байдлын талаар гурван зүйлийг товч дурдсан. /бүрэн эхээр нь эндээс/

Судлаачид дэлхий ертөнц цар тахлын өмнөх үедээ улс төр, нийгэм, соёл, амьдралын хэв маягийн хувьд дахин очих боломжгүйг онцолж байна. Дэлхийн улс орнууд үнэт зүйлийн хувьд хуваагдаж, дайн үүсэх бодитой эрсдэл бий болоод байгааг Ерөнхий сайд танилцуулгадаа тодотгоод дэлхийн хоёр том гүрний дунд оршдог, ардчилсан парламентын засаглалтай манай улсын хувьд тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хэрхэн хамгаалж, хөрвөх чадвартайгаар хөгжиж чадах эсэх нь энэ цаг үеийн Та биднээс ихээхэн ур ухаан, улс төрийн манлайлал шаардаж байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэгчлэн Улсын Их Хурлын төлөөллийн чадамжийг сайжруулж, нийгэм, улс орны тулгамдсан асуудлыг илүү олуулаа хэлэлцэн шийдвэрлэх нь үндэсний аюулгүй байдалд туйлын чухал алхам болно хэмээн үзэж байна гэв.  
Мөн 1992 онд шинэ Үндсэн хууль батлахдаа Улсын Их Хурлын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэж, нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцож, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан билээ. Өнөөдөр хүн амын тоо 1992 оноос нэг саяар нэмэгдэж, Улсын Их Хурлын нэг гишүүн дунджаар 45 мянга орчим иргэнийг төлөөлж байна гээд улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын хувьд бусад улс төрийн намуудыг төрийн бодлогод оролцуулах боломжийг нээж байгаа нь олон намын тогтолцоо бүхий ардчилсан парламентын засаглалын хөгжилд оруулж буй эрхэм үүрэг хэмээн үзэж байна гэж байлаа.

Түүнчлэн тойрог бүрд гишүүн бүхэн төлөвлөлт хийх гэж хичээж, Техник эдийн засгийн үндэслэл, ажлын зургийн оронд сонгуулийн амлалт, сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж, гоёмсог танилцуулгаар бие биенээ хуурсаар 30 жилийг үдсэнийг дурдаад Монгол Улсын иргэдийн амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, цалин, тэтгэврийн нэгдсэн бодлого болон боомт, тээвэр логистик, аж үйлдвэржилт, эрчим хүч, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр зэрэг эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтэд хязгаарлах хүчин зүйл болсныг хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид бодлого нь тодорхойгүй, залгамж чанаргүй, нэгдсэн төлөвлөлтгүй төрийн бодлогоос шалтгаалж, хэчнээн хэмжээний боломж алдсаныг, ямар хэмжээний сорилттой тулгарч ирснийг тоочоод баршгүй. Улсын төсвийг тэгшитгэн хувааж, асуудлыг гал унтраах байдлаар аргацааж, сонгуулиас сонгууль дамжсан амлалтад тамирдсан тойрогт шүтсэн тогтолцоог халж, улс орны хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой эдийн засгийн томоохон төслүүдээ тогтвортой хэрэгжүүлэх нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал  гэв.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд Улсын Их Хурлын 76 гишүүнийг тойргоос, 76 гишүүнийг хувь тэнцүүлж сонгохоор тусгажээ. Энэхүү төслийг боловсруулахдаа, 2000, 2011, 2015, 2017 онуудад өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт хийх саналуудад тусгасан хүн амын өсөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлын гишүүний тоог тэнцүүлэх төсөл, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс зохион байгуулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг, Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах тухай Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол, “Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулах төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан Улсын Их Хурлын 2022 оны 54 дүгээр тогтоол, “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах сэдвийн хүрээ”-г тодорхойлж, үүнд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэх асуудлыг тусгасан байна.
Улсын Их Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолоор зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулга, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд “сонгуулийн холимог систем бүхий олон намын оролцоотой зөвшилцлийн ардчилалд шилжих,” “сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмж, Улсын Их Хурлын нэг гишүүний нөлөөллийн эрх мэдлийг багасгах” тухай улс төрийн 21 намын хамтарсан уриалга, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын зөвшилцөлд тулгуурласныг Засгийн газрын тэргүүн танилцуулгадаа онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдсанаар иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасна. Нутгархах, тойрогжих хандлага хоёр дахин буурч, улсын төсвийн хөрөнгө оруулалт нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй төвлөрөх болно. Сонгодог парламентын мэтгэлцээний соёлд шилжиж, хууль хэлэлцэн батлагдах чанар хоёр дахин сайжирна. Парламентын дархлаа хоёр дахин нэмэгдэж, аливаа нөлөөлөлд өртөх эрсдэл хоёр дахин буурна. Улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийн чиг хандлага өөрчлөгдөж, бодлогын нам болж төлөвших эхлэл тавигдна. Нийгмийн бүлгүүдийн дуу хоолой хоёр дахин нэмэгдэж, хилийн чанадад ажиллаж амьдарч буй монголчуудын сонгуульд санал өгөх эрх нээгдэнэ. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын хяналт тэнцлийн зарчим хангагдана. Жендэрийн тэгш байдлын төлөөлөл, нийгмийн сонирхлын бүлгүүд, багш, эмч, инженер, техникийн ажилтнууд, сэхээтнүүд, малчин, тариаланчид, оюутан залуучууд, ахмад, дунд үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлөл, нийгмийн цөөнхийн төлөөлөл төрийн бодлого тодорхойлоход оролцох чадамж хоёр дахин нэмэгдэнэ гэж байлаа.   

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46.4-т “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүний асуулт асуух хугацаа 8 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, гишүүний асуултад хариулах хугацаа 8 минутаас илүүгүй, нэмэлт хариулт, тайлбар өгөх хугацаа 1 минутаас илүүгүй, гишүүн үг хэлэх хугацаа 10 минутаас илүүгүй, Байнгын хороо, нам, эвслийн бүлэг санал, дүгнэлтээ танилцуулах хугацаа 20 минутаас илүүгүй байна” гэж заасны дагуу хуралдаан үргэлжилсэн.
 
Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, Ш.Адьшаа,  Д.Өнөрболор, Э.Бат-Амгалан, С.Одонтуяа, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ, Ц.Туваан, О.Цогтгэрэл, Ж.Чинбүрэн, С.Чинзориг, Б.Баттөмөр, Г.Мөнхцэцэг, Ч.Хүрэлбаатар, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Б.Жаргалмаа, Д.Сарангэрэл нар асуулт асууж, хариулт авсан.
Гишүүд нийт ард, иргэдийн санал асуулгаар хэрэгжүүлэх хуулийн заалтуудыг хэрхэн хэрэгжүүлэх болон УИХ-ын гишүүдийн тоо, сонгуулийн холимог тогтолцооны 50 хувийг ямар үндэслэлээр тусгасан талаар илүүтэй тодруулж байлаа. Мөн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл баталсаны дараа ирэх намар сонгууль явуулах эсэх, энэхүү төсөлд ганцхан заалтыг хөндсөн шалтгааныг лавлаж байлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариултдаа, Монгол Улсын Үндсэн хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд хуульчлан тухайлан зохицуулсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлд “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хуралд хоёр удаа авч хэлэлцэхэд ийнхүү нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн санал авч эс чадвал уул төслийг ээлжит сонгуулиар сонгогдсон Улсын Их Хурлын шинэ бүрэлдэхүүн ажлаа эхэлтэл дахин авч хэлэлцэхгүй” гэсэн дэгтэй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр үндсэн арга хэрэгсэл байгаа. Нэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйл, нөгөө нь ард нийтийн санал асуулга юм. Өнөөдрийн Үндсэн хуульд оруулж байгаа харилцаа 2022 оны Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 01, 02 дугаар тогтоолоос үндэслэж, Улсын Их Хурлын 54 дүгээр тогтоолыг та, бид хамтдаа батлалцсан. Улсын Их Хурлын уг тогтоолоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулахыг Засгийн газарт даалгасан хэмээн хариулж байлаа.

Мөн иргэдийн санал гээгдэхгүй, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх учраас нэг санал, нэг төлөөлөл гэдэг зарчмыг барих нь зүй ёсны асуудал. Төслийн хувилбарт тойргийн мандатыг хэрхэн хуваах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал тул үүнийг хөндөлгүй, иргэдийн саналыг гээхгүй байх, санал бүр ижил жинтэй байх гэдэг үүднээс 50, 50 гэсэн хуваагдлыг тусгасан. Учир нь хувь тэнцүүлсэн элемент нь өндөр байх тусам иргэдийн өгсөн санал суудал болж хувирах хамааралтай байдаг тул 50 хувь гэсэн онолын үндэслэлийг барьсан. Ингээд мажоритар, пропорциональ тус тус 50 хувь гэсэн зохицуулалтыг тусгасан хэмээн Ажлын хэсгээс  нэмэлт тайлбарыг өгсөн.
Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  хариултдаа, “Үндсэн хуулиа баталсны дараа ирэх намар сонгууль хийхгүй. Парламент бол манай улсын тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөний бэлгэдэл, ард түмний сонгож байгуулсан төр. Иймд хэн нэгэн хүн тараая гэхээр тардаг эсвэл, гадна дотны аливаа шахалтаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага биш. Монгол Улсын Их Хурлын сонгууль цаг хугацаандаа л явна гэдгийг албан ёсоор хэлье. Цаашдаа парламентын бүрэн эрхийн хугацаа өөрчлөгдөхгүй байх учиртай” гэдгийг онцлон тэмдэглэв. 
Түүнчлэн тэрбээр, Одоо байгаа тойргийн мандатын асуудлыг хөндөхгүй байх, төлөөллөө 50,50 байх гэдэг агуулгаар 152 гэдэг тоо гарч ирснийг хариултдаа онцлоод гишүүний тоог бид бүхэн ярилцаж байж шийдвэрлэнэ. Үүнийг эцэслэх нь парламентын бүрэн эрхийн асуудал гэж байлаа. Мөн “Парламентын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцооны асуудал нийгэмд таалагдах, таалагдахгүй гэсэн хоёр янз байгаа. Засгийн газрын шийдвэр, Ерөнхий сайдын хувьд би үнэнийг ил, тод ярилцахыг л хүссэн хэрэг. Эцсийн шийдвэрийг парламент бүрэн эрхийнхээ хүрээнд гаргана. Хоёр дахь хэлэлцүүлгээр гишүүд иргэдтэйгээ уулзаж ирээд төслийг буцааж болно, одоо батлаад 2028 оноос хэрэгжүүлэх, эсвэл 50х50 бус 40, 30 хувь болгох, бүр гишүүдийн тоогоо багасгах, хөндөхгүй байж ч болно. Нөгөөтээгүүр, Монгол Улсын Үндсэн хууль гэдэг эрхэм дээдийн дархлаатай баримт бичиг. Энэ агуулгаар олон заалтыг ярилцах бус нэг заалтан дээр удаан хугацаанд ярилцах шаардлагатай байгаа юм.
Иймд өнөөдрийн парламентын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоо нь Улсын Их Хурал, Үндсэн хуулийн цэц дээр сүүлийн 20 жил маргаан болсон асуудал тул эцэслэн цэг тавих нь зүйтэй. Тэгэхгүй бол ирээдүйн улстөрчдөд зовлон үлдээнэ гэсэн үг” хэмээн хариулж байлаа.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11, 12 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46, 47 дугаар зүйлд заасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулсан.
Тэрбээр, Төсөл санаачлагч мажоритар сонгуулийн тогтолцоог дангаар хэрэглэх нь иргэдийн санал гээгдэх, тойргийн ашиг сонирхол улс орны эрх ашгаас өндөрт тавигдах, олон нийтэд танигдсан, хөрөнгө санхүүгийн боломжтой хүмүүст давуу байдал үүсгэх зэрэг сөрөг талыг бий болгож ирсэн. Пропорциональ аргыг сонгуулийн тогтолцоонд хэрэглэхэд сонгогчдын санал гээгдэх нь бага, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл жигд орох, бодлогын намыг төлөвшүүлэх зэрэг давуу талтай. Иймд мажоритар болон пропорциональ аргын давуу талуудыг тусгасан сонгуулийн тогтолцоотой байх зохицуулалтыг тусгаж, сонгуулийн тогтолцооны тогтвортой байдлыг хангана гэж үзсэн байна. 1991-1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж батлах үед Улсын Их Хурлын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэн нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцоолж, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Харин өнөөдөр нэг гишүүн дунджаар 44.7 мянган иргэнийг төлөөлөх болсон. Ингэснээр нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, парламентын төлөөлөх чадамжийг бууруулж байна. Парламентын засаглалтай олон улсад парламент дунджаар 150-аас доошгүй гишүүнтэй байдаг нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийг хангахад чиглэдэг байна. Тиймээс иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Улсын Их Хурлын 76 гишүүнийг мажоритар, 76 гишүүнийг пропорциональ аргаар сонгохоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулсан байна гэдгийг санал, дүгнэлтдээ дурдав.
Мөн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд улс төрийн намуудын төлөвшил, Улсын Их Хурлын гишүүдийн нөлөөллийн жинг бууруулах, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээр нь бодлогын институт болж төлөвших нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн давхарга бүлгүүдийн төлөөллийг хангах, улс төрийг мөнгөний нөлөөллөөс ангижруулах, төрийн бодлого үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, засгийн эрх мэдлийн хяналт тэнцвэрийн хэрэгсэл зохистой байх шаардлагатай талаар нэгдсэн байр суурь илэрхийлсэн гэдгийг тэмдэглээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн буюу 80 хувийн саналаар дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнийг онцолсон.
Гишүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ  тодорхой асуудалд санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, хуулийн төсөлд туссан холимог тогтолцоо гэдгийг АН дэмжиж байгаа ч зарчмын байр суурийг үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Үндсэн хуульд Монгол Улсад цаазаар авах ялыг халах, эрх мэдлийн хуваарилалт, шүүх тогтолцоо, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах,  иргэний эрх, эрх чөлөөг хангах,  Үндсэн хуулийн өөрийнх дархлаагч нь бий болгохтой холбоотой багц саналуудыг өгсөн байгаа. Бидний хувьд улс орны эрх ашгийг эрхэмлэн дээдэлж АН-ын үеийн үед баримталж ирсэн эдгээр саналуудыг зарчим болгож, энэ удаагийн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн хэлэлцүүлгүүдэд оролцох болно гэдгээ мэдэгдлээ.
Мөн энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гишүүд болон Ажлын хэсэгт хандаж үг хэлж, мэдээлэл өглөө. Тэрбээр хэлсэн үгэндээ, парламентын хүчтэй ардчилсан байх шинж чанар нь ОУПХ-ноос гаргасан зарчмаар төлөөлөх чадвар, нээлттэй ил, тод байдал,  ард иргэдийн оролцоог хангасан хүртээмжтэй байдал, төсвийн хараат бус байдал, бие даасан байдал, харилцан хяналт тэнцлийг хэрэгжүүлж байгаа байдал зэрэг таван кредит шалгуур үзүүлэлтээр тодруулах ёстойг тэмдэглээд гишүүдэд үүнтэй холбоотой мэдээлэл өгөв. Тухайлбал, төлөөлөх чадвар гэдэг маань тойрог төлөөлөх, сонгогчийн төлөөлөл, сонгогчийн бүлэг анги гэсэн гурван зүйлээр тодорхойлдог. Австралийн парламентаар жишээ авья. Тасмани арал 531 мянга, Ньюкасл-Майтланд найман сая хүнтэй атал адилхан гишүүдтэй. Учир нь тойрог төлөөлж байгаа учраас төлөөлөл нь адилхан. Мөн АНУ-ын Конгресс муж болгоноос 2 квоттой. Гэтэл хамгийн олон хүн амтай Калифорни муж хоёрхон суудалтай байх жишээтэй.  Өөрөөр хэлбэл, заавал хүн амынхаа тоонд харьцуулж төлөөллөө тооцдоггүй. Хүн амын тоогоор хөөцөлдөх нь алдаатай тайлбар болохыг Ажлын хэсгийхэн анхаарч, гишүүд иргэддээ энэ талаас нь тайлбарлах нь зүйтэй гэж байлаа.
Мөн тэрбээр сонгуулийн холимог тогтолцоо нь санал гээгдэх, сонгогчдын төлөөлөх чадвар буурахыг нөхсөн сайн тогтолцоо юм. Ардчиллыг бэхжүүлж, төлөөлөх чадавхыг сайжруулдаг ийм гол үзүүлэлт учраас иргэдэд үүнийг сайтар тайлбарлах учиртай. Дараагийн нэг үндэслэл нь давхар дээлийн асуудал. Гүйцэтгэх эрх мэдэл болон хууль тогтоох эрх мэдэл нь сонгогчдод өгсөн амлалт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд харилцаа үүсэх ёстой. Гэхдээ гишүүдийн тооны энэ гажуудал хяналт тэнцлийг алдагдуулаад байна. Иймд гишүүдийн тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байгааг тэмдэглэж байлаа.
Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12.1.10-т төслийг цаашид хэлэлцэх эсэх талаар зөвшөөрнө, татгалзана гэсэн томьёоллоор санал хураана гэж заасны дагуу Байнгын хорооны саналаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэснийг зөвшөөрье” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон 61 гишүүний 59 нь буюу 96.7 хувь нь дэмжив. Гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь дэмжсэн тул төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Дараа нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг тус тус танилцуулав.

Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын 2022 оны 54 дүгээр тогтоолоор Хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх УИХ-ын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох, УИХ-ын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасантай холбогдуулж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлснийг салбарын сайд дурдав.
Мөн энэхүү төсөлтэй уялдуулан хуулийн төслийг боловсруулсан бөгөөд хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн 1 дүгээр зүйл буюу УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар аргаар, 76-г пропорциональ аргаар сонгоно гэсэн зохицуулалт нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-д хамаарахгүй гэсэн заалтыг тусгасан болно. Мөн Улсын Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэлх хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг УИХ-аас баталсан хуваарийн дагуу хийж дуусгах заалтыг тусгалаа гэв.
Улсын Их Хурлы Төрийн байгуулалтын байнгын хороо  2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэлээгүй гэдгийг Ц.Мөнхцэцэг гишүүн санал, дүгнэлтдээ онцлоод хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэж дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ.  
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар уулзалт хийх үеэр иргэдийн оролцоог сайн хангах асуудалд Засгийн газраас орон нутгийн холбогдох байгууллагууд чиглэл өгөх шаардлагатай гэсэн санал хэлэв.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 61 гишүүний 59 нь буюу 93.7 хувь нь дэмжсэнээр хуралдаан түр завсарлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.скачать dle 12.0
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

“Нүүрс”-ний сонсголын дөрөв дэхь өдөр: 83 гэрч дуудав

9/12/2023, 15:07

Чуулган хаалттай горимд шилжиж, Зэвсэгт хүчний асуудлыг хэлэлцэв

9/12/2023, 15:04

Б.Ганхуяг хордсон & хордоогүй

9/12/2023, 15:03

Б.Ганхуягийн эгч: Миний дүүгийн үснээс 9.06 хувийн хүнцэл илэрсэн, энэ бол үхлийн тун

7/12/2023, 19:36

ХААН банк 60 оюутанд нэрэмжит тэтгэлгээ гардууллаа

7/12/2023, 17:24

ХӨВСГӨЛ: Ханх сумын өвөл

7/12/2023, 16:40

“Урт цагаан”-ыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа

7/12/2023, 16:38

Гамшигт үзэгдлээс 20 гаруй айлын гэр нурж, найман сум цахилгааны хязгаарлалтад оржээ

7/12/2023, 16:36

Д.Давааням: Хальсны гэрэл зургийн үнэ цэнийг ойлгож байж гэрэл зураг хэрхэн бүтдэгийг ойлгоно

7/12/2023, 16:30

Э.Батцэцэг: Хуурамч мэдээллийн цаана чухал сэдвийг нуух оролдлого байдаг

5/12/2023, 17:20

Хүчтэй салхи, шороон шуурганы аюулаас сэргийлж, өндөр хүчдэлийн шугамнаас хол байна уу

5/12/2023, 17:17

ДЭМБ-аас хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй өгөхөөр боллоо

5/12/2023, 17:14

“Нүүрс”-ний хэргээр 90 албан тушаалтан, 49 тээвэрлэгч, гадаадын дөрвөн иргэнийг яллагдагчаар татжээ

5/12/2023, 17:11

“Н.Өнөрцэцэгийн асуудлаар Олон улсын сэтгүүлчдийн холбоонд хандана”

5/12/2023, 17:09

Олимпын эрхийн оноо олгох тэмцээнээс Монголын пара жүдочид 1 алт, 2 хүрэл медаль хүртлээ

5/12/2023, 17:07

Сонсгол: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад 457.3 га газар олгожээ

5/12/2023, 17:06

“Нэг жуулчин, нэг хонь” төсөлд Булганыхан анхдагчид нь болов

29/11/2023, 11:50

Монгол, Эмират улсын иргэд харилцан визгүй зорчино

29/11/2023, 11:48

Энэ онд өсвөр насны 1606 охин амаржжээ

29/11/2023, 11:44

Ордны гадна 148 хонож буй Б.Энхцэцэг: ХХААХҮЯ-ныхнаас болж 7 настай охинтойгоо машинд амьдарч байна

29/11/2023, 11:43

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай тогтоолын төслийг дэмжсэнгүй

28/11/2023, 18:20

Нийтийн тээврийн газар болон Тээврийн цагдаагийн албаны анхааралд!

28/11/2023, 18:18

Метроны зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхэллээ

28/11/2023, 18:14

ДОРНОГОВЬ: Адуучин тэмцээн болов

28/11/2023, 18:12

“Дүншигийн чуулган” үзэсгэлэнд 44 метр урттай сүрлэг зээгт наамлыг нэгэн дор дэглэжээ

28/11/2023, 17:58

“Гамлет” жүжгийг IPTV-үүдийн видео санд байршууллаа

28/11/2023, 17:43

Чех улсад зохион байгуулагдсан "Virtuosi per musica di pianoforte" тэмцээнд есөн настай Б.Гүен тэргүүн байр эзэлжээ

28/11/2023, 11:33

2 дугаар сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж шуурна

28/11/2023, 11:31

Зураг Болор цомын эзэн болсон яруу найрагч С.Начин

28/11/2023, 11:23

П.Баттулга: 12 давхар байшинтай тэнцүү элсэн манхан, 3,000 метр өндөр уулсыг давж, малчид үхэр, тэмээгээр нүүсээр байна

28/11/2023, 11:14

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19