iNet.mn дагах

Ц.Цэрэнпунцаг: Хөрөнгө оруулалтуудыг оновчтой хуваарилж, эдийн засгаа тэлэх боломжтой

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Парламент ирэх оны Төсвийн төслийг хэлэлцэж байна.  Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд орж ирсэн төсөв дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Төсвийн зарцуулалт нэлээд нэмэгдэж, тэлж орж ирлээ.Алдагдалтай байгаа нь бас үнэн.  Гэхдээ энэ асуудал шалтгаантай.  Төсөв тэлж, зарлага өндөр, алдагдалтай төсөв орж ирж байгаа нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон улсын нөхцөл байдал амаргүй байлаа.  Орос, Укрианы дайн, цар тахал гээд эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл их байлаа.  Хөрөнгө оруулалтын асуудлууд ч гацаж, хүндрэл үүссэн.  Энэ жилийн тухайд төсвийн бүрдүүлэлт дээр гол үүрэг гүйцэтгэдэг уур уурхайн бүтээгдэхүүний үнэ өртөг дэлхийн зах зээл дээр өсч байна.  Мөн нийлүүлэлт нэмэгдэж байгаа учраас орлого өссөн ийм завшаантай үе таарч байгаа.  Ийм учраас төсвийн хөрөнгөөр хүлээгдэж байсан хөрөнгө оруулалтууд нэлээд хийгдэхээр орж ирсэн.  Тэгэхээр зарцуулалт нэмэгдэж орж ирэх нь ойлгомжтой.  2023 оны Төсвийн тухайд шинэ хөрөнгө оруулалтууд ерөөсөө тавигдаагүй.  Ялангуяа хөдөөгийн тойргууд дээр нэг ч шинэ бүтээн байгуулалт дээр хөрөнгө тавиагүй байсан. Харин 2024 оны төсөв дээр хөрөнгө оруулалтууд нэмэгдэж орж ирсэн.  Энэ зарлага нэмэгдэх тэлэх нэг шалтгаан болж байна.  Түүнээс биш хэсэг бүлэг хүмүүсийг яриад байгаа сонгуульд зориулсан төсөв учраас зарцуулалт нэмэгдэж орж ирсэн гэдэгтэй санал нийлэхгүй.
-УИХ-ын дарга Төсвийн хуулийг процессын дагуу орж ирээгүй гэдэг шүүмжлэл хэлж байгаа.  Энэ тал дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Төсөв яг зарчмын дагуу явж байна.  Манай байнгын хороо Төсвийн хуулийг хэлэлцээд санал дүгнэлтээ чуулганд танилцуулсан.   Засгийн газраас өргөн барьсан Төсвийн хууль одоогоор эвдэгдээгүй, хэлэлцэгдэж байна.  Хэлэлцүүлгийн явцад хөрөнгө оруулалтууд нэлээд нэмэгдэх хандлагатай байгаа.  Ялангуяа дэд бүтэц, эрчим хүчний бүтээн байгуулалт,  боомтын хөгжил рүү чиглэсэн ажлуудыг хийхээр оруулж ирсэн нь сайшаалтай.  Засгийн газраас “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг зургаан чиглэлд баталж гаргасан.  Тэрхүү концевцтэй төсөв маань бас уялдаж явах учиртай.  Тэр дагуу орж ирсэн бүтээн байгуулалтууд гэж харж байна. Ер нь хөрөнгө оруулалтад төсөв хуваарилахдаа удаан хугацаандаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, экспортыг нэмэгдүүлэх, солонгоруулах энэ нөхцлийг бүрдүүлэх ёстой гэсэн нэгдсэн нэг шаардлага тавих ёстой.  Тэгэхээр нэг удаагийн, нэг жилийн төсвөөр тавигдаад явах хөрөнгө оруулалтууд биш. Удаан хугацаандаа бидэнд үр өгөөжөө өгөх ийм хөрөнгө оруулалтыг хийх нь одоогийн нөхцөл байдалд чухал байна.  Ингэж байж дараа дараагийн хөгжлийн асуудал яригдана. Урсгал зардлыг аль болох бууруулах, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө дагаад  нэмэгддэгийг болиулах хэрэгтэй.  Алсдаа дотоодын нийт бүтээгдэхүүн төсвийн  харилцаа, зарцуулалтыг тодорхой түвшинд барьж, эдийн засаг тэлэхэд ч тэрхүү харилцаагаа алдахгүй байж, хувийн хэвшил бизнесийнхэндээ хөгжиж дэвших тэлэх боломж олгодог байх хэрэгтэй.  Хувийн хэвшлээ мөнгөний болон төсвийн бодлогоор шахдаггүй байх нь чухал байна.
-Та Завхан аймгаас сонгогдсон гишүүн. Ирэх жилүүдэд Завханд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хэр хийгдэх бол.  Сая төсвийн хэлэлцүүлэг дээр Идэр сумыг Төв замтай холбох 12 км замын хөрөнгө төсөвт сууж чадаагүй гэдэг тайлбарыг өгч байсан?
-Идэр сумын 12 км замын хувьд зураг төсөв нь хийгдсэн, бэлэн болсон төсөл.  Төсвийн шаардлага бүрэн хангаж байгаа. Энэ удаагийн Төсвийн төсөл дээр хөрөнгө оруулалт нь тавигдаад явж байгаа гэж ойлгосон.  Хоёр яамны хооронд саналын зөрүү гарсан байж магадгүй.  Үүнийг тодруулна.  Завхан аймгийн Тосонцэнгэл сум маань ирэх онд 18 мегаваттын  Дулааны цахилгаан станцтай болно.  Гэхдээ энэ бүтээн байгуулалт Төсвийн хөрөнгөтэй ямар ч хамаагүй.  Тус тойргоос сонгогдсон гишүүний хувьд би өөрийн хөрөнгөөр барьж байгуулж байна. 130 тэрбум төгрөгийн өртөгтэй бүтээн байгуулалт.  2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд надад сонгогчдоос минь тавьсан шаардлага гэх юм уу даа.  Намайг та өөр газруудад томоохон хөрөнгө оруулалтыг хийж байна. Өвөрхангай аймагт гэхэд “Хаан хужирт” ресорт барьсан.  Харин өөрийн нутагтаа юу хийе гэж бодож байгаа юм бэ гэж асуулга тавьсан.   Ингээд ерөнхийдөө судлаад дулааны цахилгаан станцын томоохон төслийг барьж авсан.  Айл болгонд тулгамдаж байгаа нэг асуудал бол эрчим хүчний асуудал байна.  Завхан аймгийн сум бүр өндөр хүчдэлтэй холбогдсон ч гэсэн орой ажил тарах үеэр эрчим хүчээ зэрэг ашиглаад эхлэхээр ачааллаа дийлдэггүй зовлон бий.   Улаанбаатараас  цахилгаанаа авдаг учраас тасралт ихтэй.  Зарим  суманд 12 айлын орон сууц бариад залгах гэхээр хүчдэл нь дийлдэггүй.  Тэгэхээр хамгийн түрүүнд дэд бүтэц дээр анхаарах ёстой гэж үзсэн.  Цаашид суурин газрын хөгжил, хөдөө орон нутгийг суурин газар болгоход гарцаагүй эрчим хүчний асуудал чухал.   Орон нутагт шөнийн тарифтай болох, орлого багатай иргэдийг дэмжих ёстой.   Мөн аймгийн төв томоохон сумд маань агаарын бохирдолтой болсон.  Манай Улиастай хот уулын аманд байдаг. Хэдэн уурын зуух ажиллаад ирэхээр л утааны асуудал яригддаг.  Тэгэхээр яалт ч үгүй цахилгааны эх үүсгэвэр бол хөдөөгийн хөгжлийн нэг шийдэл юм.  Эрчим хүчнийхээ асуудлыг шийдэж чадвал үйлдвэр үйлчилгээний газрууд хөгжинө.  Хүнсний үйлдвэрүүд, малын түүхий эд, хагас боловсруулах үйлдвэрүүд гээд иргэд маань ажилтай орлоготой болж эдийн засаг сэргэнэ.   Цаашид Тосонцэнгэл сумаа орчин үеийн хот болгож, Баруун бүсэд томоохон үйлдвэрийг төвлөрүүлье гэж зорьсон. Завхан нутгийнхаа дараагийн 10 жилийн хөгжлийн хөтөлбөрийн томоохон  үндэс суурийг энэ Дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтаар тавьж байна гэж ойлгож байна.
-Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал нэлээд хүндрэх төлөвтэй байна.  Завхан аймаг бол өвөлдөө маш их хүйтэрдэг онцлогтой.  Та ер нь тойрогтой хэр ажиллаж байна?
-Парламент төсөв хэлэлцэж байна.  Төсөв батлагдсаны дараа шууд тойрогтоо ажиллахаар төлөвлөөд байна.   Нутгаар энэ жил цас их унасан байна.  Ялангуяа  Тосонцэнгэл,  Их-Уул, Идэр,  Тэлмэн суманд уулаараа маш их цастай.  Энэ чигээрээ цас их унавал өвөл, хавар нөхцөл байдал хүндэрнэ.   Их уул, Тосонцэнгэл сумынхан отор нүүдэл их хийдэг.  Тийм учраас эртнээс анхаарч, өвс тэжээл татах, Засгийн газраас ямар дэмжлэг үзүүлэхээр байна, тэр бүхнийг удирдан зохион байгуулах, хүндэрч магадгүй сумдаас явж асуудлыг танилцуулах зэрэгт анхаарч ажиллана.
-Цар тахлын үеийн хөрөнгийн зарцуулалтыг ил болгох УИХ-ыг түр хороо байгуулан сонсгол хийхээр болсон. Үүнд байнгын хороо ямар чиг үүрэгтэй оролцож байна. Сонсгол хийхийг та хувьдаа дэмжиж байгаа юу.?
- Хүмүүсийн ярьж байгаа шиг 20 их наяд төгрөг зарцуулагдсан гэж би бодохгүй байна. Миний харж байгаагаар энэ зардал хоёр орчим их наяд төгрөгт л багтаж байгаа байх. Одоо сонгууль ойртчихлоо. Тэр утгаараа ямар нэгэн асуудал болгон дээр улстөржилт асар их хийгдэх болж. Ямар ч асуудлыг улстөржүүлж байна. АН-ын хувьд ковидын үеийн зарцуулалтыг нээлттэй сонсголоор мэдээллийг нь ил тод болгоё гэж байгаа. Би хувьдаа үүнийг дэмжиж байгаа. Гэхдээ зарласан товыг нь хойшлуулах эрх хуулиараа надад байхгүй. Энэ асуудлаа тэр хүмүүс өөрсдөө зохицуулаад явах бүрэн боломжтой. Заавал Эдийн засгийн байнгын хороо тус сонсголын товыг хууль зөрчин барин хойшлуулах шаардлага байхгүй. Хууль нь байгаа бол би хойшлуулахад асуудал алга. Даанч хойшлуулж болно гэсэн хууль байхгүй болохоор уг асуудлаа өөрсдөө шийд гэдэг байдлаар байр сууриа илэрхийлсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 225 (7210)скачать dle 12.0

Бидний төлөө эхнэрээ ч орхих Хотын даргатай боллоо, баярлалаа

28/05/2026, 20:04

Нас барсан иргэдийн хувьцааг ирэх сараас өвлүүлнэ

28/05/2026, 20:02

“Амаргүй” Д.Амарбаясгалангийн амаргүй нүүдэл

28/05/2026, 20:01

МАН-ынхан эрх ашгийн төлөө хэмлэлдэж байхаар хэлмэгдсэн нөхөртөө анхаараач

28/05/2026, 19:59

Б.Алтангэрэл: Зэс хайлуулах үйлдвэр 30 сарын дараа ашиглалтад орж, катодын цэвэр зэс үйлдвэрлэнэ

28/05/2026, 11:11

Эрдэнэтийн-Овоо ордын цаашдын 56 жилийн ирээдүйг тодорхойлон, баталлаа

27/05/2026, 17:48

Өнөөдрийн ашиг бус, урт хугацааны үйлдвэржилт

27/05/2026, 17:46

"The Hu" хамтлаг 10 жилийн ойгоо тэмдэглэнэ

27/05/2026, 11:04

За тэгээд Ёндонд итгэ ээ...

27/05/2026, 11:02

ТӨВ: Төл бойжилт 99.6 хувьтай байна

26/05/2026, 19:02

“Гурван үеийн торго хяргасан” уран хатгамалч

26/05/2026, 19:00

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

26/05/2026, 18:58

Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

26/05/2026, 18:54

Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

26/05/2026, 18:51

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

26/05/2026, 18:48

Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад Б.Пүрэвдагвыг дэмжлээ

26/05/2026, 18:47

Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна

22/05/2026, 18:23

Хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр хэрэглэсэн бөмбөгнүүд

22/05/2026, 18:21

Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэний УЦС барих төслийн санхүүжилтийг шийдвэрлэв

22/05/2026, 18:19

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

22/05/2026, 18:17

Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

22/05/2026, 18:16

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

22/05/2026, 18:14

М.Даваасүрэн: Дилав хутагт, Оуэн Латтимор нарын нөхөрлөл, үйл хэрэг хэмжээлшгүй их өв үлдээсэн

22/05/2026, 18:13

Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйг маргааш замын хөдөлгөөнд оролцуулахгүй

22/05/2026, 18:10

Гурван талт улсын хэлэлцээрээр хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг дэмжинэ

22/05/2026, 18:09

Монголчуудын усны уламжлалт шүтлэг, байгаль хамгааллын ач холбогдлыг хэлэлцэв

22/05/2026, 18:07

У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

22/05/2026, 18:06

МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ

19/05/2026, 19:02

МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ

19/05/2026, 19:01

Х.Нямбаатарын тамгыг гардсан Б.Мөнхбат гэж хэн бэ?

19/05/2026, 18:47

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19