iNet.mn дагах

"Олимпийн эрх авсан тамирчин олимпод өөрөө оролцоно"

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/генсек/ Б.Мянганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-2023 онд Монголын чөлөөт бөхийн холбоо шинэ удирдлага, шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй боллоо. Та генсекээр томилогдоод хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулав?
-Ажлаа аваад удаагүй байхдаа ДАШТ-д явсан. Энэ бол ажлаа авснаас хойших хамгийн эхний том ажил байлаа. Шинэ удирдлагууд, Удирдах зөвлөл маань ДАШТ-д нэлээд ач холбогдол өгч оролцсон. Манай холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар энэхүү албанд томилогдсоноос хойш анх удаа ДАШТ-д очсон. Дэлхийн аваргад эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчнаа илгээхээс гадна Хөдөлмөрийн баатар З.Ойдов аваргын бүх зардлыг дааж, дэлхийн аваргад авч явлаа. Мөн сэтгүүлч, массажистаас гадна анх удаа мэргэжлийн тогоочтой явсан. Зарим талаараа ахиц гарлаа. Үүнээс гадна чөлөөт бөхийн 60 гаруй жилийн түүхэнд ДАШТ-ийг анх удаа эх орон даяар телевизээр шууд дамжуулсан. Энэ бол нэлээд том ажил байв. Үүнд манай холбооны ерөнхийлөгч санхүүжилтийг нь шийдэж, энэхүү боломжийг бий болгосон. Энэ нь чөлөөт бөхийг сурталчлах, олон нийтэд хүргэхэд маш том сурталчилгаа болсон гэж хэлмээр байна. Товчхондоо бол маш олон эерэг үр дагавартай юм даа. Цаашлаад телевизийн шууд дамжуулалтын ажлыг үргэлжлүүлэх тал дээр зорилго тавин ажиллаж байна.
Түүнчлэн ДАШТ дээр алдарт “Nike”-тай гэрээ байгууллаа. Энэхүү брэндээр баг тамирчдаа иж бүрэн хувцаслаж, ДАШТ-д оролцсон байгаа. Гэрээ маань 2028 оны төгсгөл хүртэл үргэлжилнэ. Тэгэхээр 2028 он хүртэл уг брэндээр гангарна гэсэн үг.
Мөн Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ненад Лалович, Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Даулет Турлыханов болон Иран, Япон, ОХУ, Кыргызстан, Казахстан гэх мэт холбоодын удирдлагатай манай ерөнхийлөгч Я.Содбаатар ганцаарчилсан албан ёсны уулзалт зохион байгуулсан.
Дэлхийн аваргад эмэгтэй тамирчид багаараа гуравдугаар байр эзэлж, олимпийн зургаан жингээс хоёрт нь олимпийн эрхээ авлаа. Харин эрэгтэйчүүд маань санасандаа хүрч чадсангүй.
-Эрэгтэйчүүд ДАШТ-д тааруу амжилт үзүүлсэн ч Азийн наадамд алдаагаа зассан шүү дээ. Монголд хэд хоноод Ханжоуг зорив?
-Ерөөсөө тав л хоносон. Зарим бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийсэн. “Дэлхийн аваргаас эрхээ аваагүй жингүүд дээр дотоодын чансаанд хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бөхчүүд Азийн наадамд явна” гэсэн Удирдах зөвлөлийн шийдвэрийг дагасан. Энэ шийдвэр зөв байсан гэж хувьдаа бодож байна. Эрэгтэйчүүд нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар багийн дүнгээр II байрт орсон. Эмэгтэйчүүдээс Э.Дэлгэрмаа хүрэл медальтай эх орондоо ирсэн. Азийн наадмаас нийт таван медаль хүртэж Монголоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн спортын төрөл боллоо. Үүнд маш баяртай байгаа.
Амжилт гаргахад ДАШТ, Азийн наадмын суурь бэлтгэл нөлөөлсөн байх. Манай тамирчид “Найрамдал”, “Говь ресорт”, “Чэмпионс”, “Замтын булаг” гэсэн газарт ачаалал болон сэргэлтийн бэлтгэлээ хийсэн. Бэлтгэл сургуулилтын зардал мөнгийг холбооны ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүд гаргаж, тусалж дэмжлээ. Мөн Биеийн тамир, спортын улсын хороо болон Монгол Улсын сайд,  Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар дэмжлэг үзүүлсэн юм. Тэр бэлтгэлийн үр дүнд Азийн наадамд сайн амжилт үзүүлсэн юм болов уу гэж харж байна.
-Холбооны өдөр тутмын үйл ажиллагааны тухайд та яг юун дээр анхаарч байна вэ?
-Дотоодын дүрэм журам, эмх цэгцтэй байлгах, институцын хэмжээнд ажиллахын тулд багагүй ажил хийж байна. Тайлан тооцооноос эхлээд эмх цэгцээ алдсан байж. Харин энэ бүхнийг тодорхой, шилэн, нээлттэй болгох ажлыг эхлүүлсэн. Бүрэн цэгцлэхийн тулд цаг хугацаа орно. Энэ хүрээнд багш, дасгалжуулагч нараа хүлээж авч уулзлаа. Мөн шүүгчид, бусад зөвлөл, хороодтой уулзсан. Тэдний санал сэтгэгдлийг сонсож, эрх үүргийнх нь хүрээнд хийх ажлыг нь идэвхжүүлэхээр зорьж байна. Миний үндсэн үүрэг бол холбооны дэргэдэх зөвлөл, хороодын уялдаа холбооны зангилааг бий болгох ёстой гэж хардаг. Үүн дээр нэлээд идэвхтэй ажиллана. Багш нартай ярилцсаны үндсэн дээр тэмцээн уралдаанд тамирчдыг сонгон шалгаруулах, 2024 онд дагаж мөрдөх журмыг эмхэтгээд, Мэргэжлийн зөвлөлөөр дамжуулан Удирдах зөвлөлийн хурлаар батлуулсан. Тэгэхээр гаргасан журмаа мөрдөөд 2024 онд тэмцээн уралдаандаа оролцоод явна гэсэн үг.
-Эмэгтэйчүүд олимпийн хоёр эрхтэй бол эрэгтэйчүүд эрх аваагүй байна. Гэтэл эрхийн хоёр тэмцээн үлджээ. Хэрхэн, яаж оролцох төлөвлөгөөтэй байна вэ?
-2024 оны нэгдүгээр сарын 11-14-нд Монгол Улсын насанд хүрэгчдийн УАШТ-ээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Улсын аваргаар жин тус бүрийн дотоодын чансааг тогтооно. Ингэхдээ эхний зургаан байрыг чансаанд бичнэ. Журмын дагуу дөрөвдүгээр сарын 19-21-нд болох Азийн эрхийн тэмцээнд жин тус бүрийн №1 тамирчид явах ёстой. Түүнээс 19 хоногийн дараа буюу тавдугаар сарын 9-11-нд олимпийн эрхийн дэлхийн тэмцээн болно.
Олимпийн эрхээ авсан тамирчин олимпод өөрөө оролцоно. Нэг ёсондоо олимпод явуулахын тулд дахин сорил хийхгүй гэсэн үг. Энэ бол багш, дасгалжуулагч нар болон Мэргэжлийн зөвлөлийн хурлаар гарсан санал юм. Удирдах зөвлөл үүнийг дэмжсэн. Бүтцийн дагуу явахад бүх зөвлөл, хороо дэмжсэн. Хамгийн гол нь бүх зүйл маш тодорхой байх ёстой. Тодорхой бус зүйлээс үүдэн хэрүүл маргаан гарч байгаа юм. 2024 онд зохион байгуулах таван насны ангиллын УАШТ-ий тов тодорхой болж, олон нийтэд албан ёсоор танилцуулсан.
-Олимпийн эрх авсан тамирчин ямар нэгэн шалтгаанаар олимпод оролцож чадахааргүй болбол №2 тамирчин явах уу. Журманд үүнийг хэрхэн тусгасан бол?
-Аливаа шалтгаанаар тухайн тамирчин тэмцээнд оролцож чадахааргүй бол дотоодын чансаанд дараагаар нь бичигдсэн тамирчинд эрх шилжинэ гэсэн заалт оруулсан. Жишээ нь, №1 тамирчин оролцож чадахааргүй бол №2 нь оролцоно. №2 нь оролцох боломжгүй бол №3 нь явна. Үүнийг маш тодорхой заасан байгаа. Ийм учраас улсын аваргаар хүрэл медаль хүртсэн хоёр тамирчныг анх удаа хооронд нь барилдуулна. Ялсан нь №3 тамирчин болно гэсэн үг. Мөн хүрлийн төлөөх барилдаанд ялагдсан хоёр тамирчин хоорондоо барилдаж ялсан нь чансаагаараа №5 болно. Энэ бол шударга зарчим. Чансааг тодорхой болгохын тулд нэмэлт хоёр барилдаан хийнэ гэсэн үг.
-Монголын чөлөөт бөхийн холбооны дүрэм ойлгомжгүй яваад байсан шүү дээ. Хэд хэдэн хувилбар гарч ирсэн санагдана. Үүнээс хойш яг ямар дүрмийг дагахаар болов?
-Хамгийн сүүлд Улсын дээд шүүхээс гарсан шийдвэрээр бол 2011 онд баталсан дүрмийг дагах ёстой. Тэгэхээр үүнийг л дагаж мөрдөөд явж байна. Энэ дүрмэнд өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай бол ээлжит болон ээлжит бус их хурлаар шийдэх боломжтой.
-Холбоо цаашид ямар ажил хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Хамгийн түрүүнд шинэчлэл хийж, эмх цэгцтэй болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, үл ойлголцол гарахгүй байх талын бүх ажлыг эхний ээлжинд хийх ёстой юм болов уу. Үүнийг хийсний дараа дасгалжуулагч нарын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх сургалт зохион байгуулна. Эндээс улбаалан дасгалжуулагч нараа лицензжүүлнэ. Нэг ёсондоо мэдлэг, чадвартай нь дасгалжуулагчийн ажил хийх ёстой гэсэн зарчим баримтална гэсэн үг. Мөн ОУОХ болон ДБНХ-ны хэрэгжүүлж буй “Аюулгүй эрүүл орчин” бүрдүүлэх бодлогын журмыг боловсрууллаа. Үүнийг Удирдах зөвлөлийн хурлаар оруулахад гишүүд маань маш уриалгахан хүлээн авч, дэмжсэн. Ингэснээр янз бүрийн далд хүчирхийллээс тамирчдаа хамгаалах боломжтой болно. Зөвхөн тамирчид гэлтгүй дасгалжуулагч нарыг ч хамгаалах юм. Товчхондоо бол хүүхэд, залуусыг эрүүл, аюулгүй орчинд бэлтгэл сургуулилт хийх боломжоор хангахад хэрэгтэй бодлого юм. Хэрвээ энэхүү журмыг хэрэгжүүлээд эхэлбэл манай холбооны гадаад харилцаа, нэр хүндэд эерэг нөлөө үзүүлнэ. Цаашид олон улсад хэрэгжүүлж буй дүрэм журмыг дотооддоо нэвтрүүлэх бодлого баримталж ажиллана.
-Спорт холбоод олимпод оролцохын өмнө зорилгоо тодорхойлдог. Үүний нэгэн адил чөлөөт бөхийнхөн ч гэсэн тодорхойлж, тодорхой ажлууд хийж эхэлсэн болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Монголын чөлөөт бөхийн холбооны үе үеийн удирдлагуудын тодорхойлдог зорилго бий. Түүндээ хараахан хүрч чадаагүй л байна. 1980 оноос хойш тасарсан олимпийн эрэгтэй тамирчдын медалийг эх орондоо авчрах. Цаашлаад олимпийн аваргатай болох нь чөлөөт бөхөөр хичээллэдэг, энэ спортын төлөө сэтгэл зүрхээ зориулдаг хүн бүхний мөрөөдөл, том зорилго юм. Үүнд хүрэхийн төлөө ажиллана. Зорилгодоо хүрэхийн тулд аль болох олон эрх авах ёстой. Тэр хэрээр найдвар нэмэгдэнэ. Эрэгтэй тамирчдын тасарсан медалийг авахуулахын төлөө бүх нөөцөө дайчилна. Спортын анагаах ухааны төвөөс хоол зүй, сэтгэл зүй, дасгалжуулалт, анагаах ухааны үйлчилгээ гэсэн дөрвөн чиглэлээр хамтарч ажиллахаар болж гэрээ хийсэн. Гадаадын эм, витамины шилдэг брэндүүдтэй холбоо тогтоож, хамтарч ажиллах хэмжээний яриа хэлэлцээр хийж байна. Парисын олимпийн амжилт руу чиглэсэн олон ажил төлөвлөж байна. Гэхдээ үүнээс өмнө эрхээ авах ёстой. Эрхээ авсны дараа шат дараатайгаар төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлээд явна.
-Холбооны хувьд допингийн асуудлаар тамирчдадаа хэр мэдээлэл өгч байна вэ?
-Мэдээж анхаарах ёстой чухал асуудал. Тамирчдадаа сүүлийн үеийн мэдээллийг байнга өгч байгаа. ВАДА-гийн АДАМС систем рүү орж Допингийн эсрэг сертификатны онлайн сургалтад сууж, сертификатаа авсан байх ёстой. Түүнийг нь тэмцээн уралдаанд оролцохдоо заавал үзүүлдэг болсон. Тэгэхээр тодорхой хэмжээний сургалтууд авч байгаа. Ажлаа авснаас хойш анхны хийж буй томоохон ажлын нэг хэмээн үзээд допингийн эсрэг салбарын мэргэжлийн хүнийг лекц уншиж өгөхийг урьсан. Тэр лекцээр тухайн мэргэжилтэн манай тамирчин, дасгалжуулагч нарт бүх талын мэдээлэл өгөх болно. Ер нь допингийн талаар тамирчдынхаа мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр тууштай ажиллана.скачать dle 12.0

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар томилжээ

2/11/2024, 19:21

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2/11/2024, 19:18

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ

2/11/2024, 19:15

Баруун аймгийн автобуснууд Драгон төвөөс хөдөлнө

2/11/2024, 19:14

Хакухо аварга Шарга суманд эмнэлгийн тусгай тоноглолтой автомашин бэлэглэжээ

2/11/2024, 19:13

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

2/11/2024, 19:12

Г.Лувсанжамц: Үр дүнд суурилсан төсөв, салбар хоорондын уялдааг бий болгох хэрэгтэй

29/10/2024, 11:16

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

29/10/2024, 11:15

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар Ч.Өнөрбаярыг томилжээ

29/10/2024, 11:14

Ирэх дөрвөн жилд аймаг, сумдыг орон сууцжуулна

29/10/2024, 11:12

“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнах уу?!

29/10/2024, 11:11

Нийслэл 385 жилийн хугацаанд таван удаа нэрээ сольж байжээ

29/10/2024, 11:09

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев төрийн айлчлал хийж байна.

29/10/2024, 11:06

Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл-2024” үзэгчдийн мэлмийд хүрлээ

24/10/2024, 16:04

Монголд Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

24/10/2024, 16:00

Өвлийн дугуйгүй түгээлтийн машинуудад хариуцлага тооцно

24/10/2024, 15:57

Улаанбаатар дахь Америкийн төвийн 20 жилийн ой тохиолоо

24/10/2024, 15:55

"ТӨВ+100" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

24/10/2024, 11:28

Туркийн нийслэлд үйлдсэн террорист халдлагыг НҮБ-ын тэргүүн зэмлэн буруушаав

24/10/2024, 11:26

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19