iNet.mn дагах

"Зарлагын үр ашгийг тооцохгүйгээр орлогыг төлөвлөдөг нь алдаа болж байна"

Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 14. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны даргын үүргийг түр гүйцэтгэгч, доктор Д.Үүрийнтуяа. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Үүрийнтуяатай Монгол Улсын 2026 оны төсөв тойрсон асуудлаар ярилцлаа.

-Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31 их наяд төгрөг, нийт зарлага 32 их наяд төгрөг байхаар төсвийг баталлаа. Мөн төсвийн алдагдал анх ДНБ-ий 1.5 их наяд төгрөг байсныг 1.1 их наяд болгон бууруулахаас гадна төсвийн урсгал зардал дотроо зохицуулалт хийж, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 884 тэрбум төгрөгөөр нэмсэн. Таны хувьд ирэх оны орлого, зарлагыг хэр бодитоор тооцоолж чадсан гэж харж байна вэ?
-Ирэх 2026 оны улсын төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31,930.0 тэрбум төгрөг, нийт зарлага 32,980.0 тэрбум төгрөг, урсгал зардал 24,901.9 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 8,568.5 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2,070.9 тэрбум төгрөг /ДНБ-2 хувь/, тэнцвэржүүлсэн тэнцэл -1,050.0 /ДНБ-1 хувь/ байхаар 2025 оны есдүгээр сарын 1-нд Засгийн газраас өргөн барьсан. Энэ орлого, зарлагын дүнд өөрчлөлт ороогүй. Засгийн газраас  өргөн барьсан улсын төсвийн төсөл, төсвийн тусгай шаардлагуудыг хангасан, Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн төсөөллийнхөө хүрээнд багтсан, ирэх онуудад хууль тогтоомжийн өөрчлөлтөөр татварын орлогыг бууруулах төсөөллийг хийсэн 2026 оны улсын төсөв орж ирсэн. Ирэх оны төсвийг орлого талаас нь авч үзэхэд, анх татварын ачааллыг 375 тэрбум төгрөгөөр бууруулж, төлөвлөсөн.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, НӨАТ-ын буцаан олголтын дүнг үе шаттай өөрчлөхөөр анх Засгийн газрын санал орж ирсэн. УИХ-аар хэлэлцэж байх явцад багш, эмч нарын цалин, ахмад настны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны зардлыг нэмэх асуудал ар араасаа хөндөгдсөн.
Улс төрийн нөхцөл байдал, ард иргэдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн цалин, тэтгэврийн нэмэгдлийн эх үүсвэрийг гаргахын тулд 375 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлэх хугацааг 2026 оны аравдугаар сарын 1-н хүртэл хойшлуулсан. Энэ мөнгийг улсын төсвийн зардал талдаа шилжүүлсэн гэсэн үг. Ер нь улсын төсвийн орлого татварын болон татварын бус орлогоос бүрддэг. Сүүлийн жилүүдэд батлагдсан улсын төсвүүдтэй харьцуулахад жил тутамдаа татварын орлого нэмэгдэж, татварын бус орлого буурч байгаа. Цаашдаа татварын орлогоо бууруулж, татварын бус орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ ДНБ-ий хэмжээг нэмж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог тэлэх бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Энэ ч агуулгаар Төсвийн хүрээ, Төсвийн төсөөллийн хуульд өөрчлөлт оруулж, 2027-2028 онд татварын орлогыг бууруулах тооцооллыг хийсэн нь давуу тал гэж харж байна.
-Тэгвэл ирэх оны төсвийн бодлогоор дамжуулан иргэдийн орлого хэрхэн сайжирч, татварын дарамтыг хэдэн хувиар бууруулах вэ?
-Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль тогтоомж, 2026 оны улсын төсвийг дагасан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хойшлуулсантай холбоотойгоор ямар нэгэн байдлаар өөр татварын өөрчлөлт одоогоор алга. Ирэх онд Татварын тухай хуулийг багцаар нь УИХ-д өргөн барьснаар 2027-2028 онд татварын орлогыг бууруулах тооцооллыг хийсэн. Энэ хуулийг сайтар судлах хэрэгтэй.
Уг хууль хэрэгжээд эхлэхээр аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн боломж олгож, татварын ачааллыг бууруулах бодлогууд илүүтэй тусна гэж харж байгаа.
Өнөөдрийн хувьд улсын төсөв дагаж орж ирсэн хуулиудад татварын өөрчлөлт байхгүй. Харин 2026 оны аравдугаар сарын 1-н буюу гуравдугаар улирлаас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр 2026 оны аравдугаар сарын 1-нээс он дуустал хийсэн иргэд болон аж ахуйн нэгжийн худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголт таван хувиар нэмэгдэнэ.
"ГАДААД ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙГ ҮР АШИГТАЙ АШИГЛАХГҮЙ БОЛ ТӨСӨВТ ДАРАМТ ҮҮСГЭЖ БАЙНА"
-Өмнөх Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан. Эдгээрээс яг хэдийг нь 2026 оны улсын төсөвт тусгаад байна. Өмнө нь хийж, хэрэгжүүлж байсан томоохон хөрөнгө оруулалтаас яг хэд нь үргэлжлэх вэ?
-Засгийн газраас мега төслүүдээ эрэмбэлж, зарим төслөө хойшлуулах арга хэмжээг авч байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын ирэх таван жилийн Үндсэн чиглэлийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Миний хувьд УИХ-ын даргын захирамжаар 14 мега төслийн ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийг УИХ дээр байгуулан, ахалж байна. Манай ажлын хэсгийн гишүүд төсөл төслөөр нь хуваан авч, төслийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлтээ нэгтгэж байна. Эндээс харахад, 14 мега төслөөс ТЭЗҮ боловсруулаагүй, баримт материал нь тодорхой биш, эдийн засгийн үр өгөөжөөр эрэмбэлээгүй гэдэг шалтгаанаар хойшлуулах хэд хэдэн төсөл байна. Бүх мега төслийг улсын төсвийн хөрөнгөөр хийхгүй. Улсын төсвийн хөрөнгөөр хийх төслүүд гэвэл Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн хүрээнд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай төслүүд ч бий. Улсын төсөвт ороогүй ч хөрөнгө оруулагч татсан, одоо үргэлжилж байгаа төсөл ч байна. Зөвхөн улсын төсөвт тусгасан мега төслүүд нь үргэлжилнэ гэж ойлгож болохгүй. Санхүүжилтийн зарчим нь ямар байгаагаас хамаарч улсын төсөвт тусгах шаардлагатай эсэхийг тооцоолж, ажлууд нь үргэлжилж байгаа.
Эдийн засаг, хөгжлийн яам дээр энэ бүх төслийг эрэмбэлж, жагсаах ажлыг хийж байгаа талаар танилцуулж байна лээ. Тэгэхээр энэ ажлын үр дүн гарахаар илүү бодитой төслийн жагсаалт гарах байх.
Бид цаашдаа улсын төсвийн төсөл дээр гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг нийт зээлийн зарлага дотроо багтаагаад яваад байгааг анхаарах шаардлагатай. Нөгөө талдаа улсын орлогод ордоггүй. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын хуулиар хязгаарт багтаж, тухайн жилд зарцуулах дүн бага орж ирдэг. Би ганцхан жишээ дурдъя. Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтэд ирэх онд 280 тэрбум төгрөг тусгасан. Гэтэл бүтээн байгуулалтын гүйцэтгэл нь энэ төсвөөс илүү гарах гээд байдаг. Бид зээлийнхээ хэлэлцээрийг сунгачихсан шүү дээ. Тэр хэлэлцээрээр зээл авах эрхээ бүрэн нээсэн цагаас л тоолуур гүйж эхэлдэг. Зээлсэн мөнгөө аль болох богино хугацаанд авч, ашиглахгүй бол хугацаа урт байх тусмаа хүү төлөөд л яваад байна. Гэтэл төсвийн хязгаартаа багтаан 2026 онд энэ бүтээн байгуулалтад 300 тэрбум төгрөг хүрэхгүй хөрөнгө оруулалтыг хийх гэж байна. Тэгэхээр энэ нь өөрөө Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн тусгай шаардлагын хүрээнд гадаадаас авч байгаа хүүгийн зардал өндөртэй зээлийн хувьд ашиглалтыг хязгаарлаж байна. Зээлийн зардал нэмэгдээд байна гэсэн үг. Энэ асуудалд тодорхой хууль эрх зүйн зохицуулалт хийж, гадаадын хүүтэй зээлээр хийж байгаа хөрөнгө оруулалтыг богино хугацаанд дуусгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай. Бид зээлийн хөрөнгийг үр ашигтай ашиглахгүй бол энэ нь эргээд улсын төсөвт дарамт үүсгэж байгааг онцолж хэлье.
-Ирэх оны төсөвт цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулж, 884 тэрбум төгрөг баталсан. Гэтэл улсын төсөв батлагдсаны дараагаар эмч нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 30 хувь, цаашлаад шат дараатай 75 хувь нэмэхээр гурван талт хэлэлцээр хийж, тохиролцсон. Энэ цалингийн нэмэгдлийг хэрхэн улсын төсөвт тусгасан юм бэ?
-УИХ ирэх оны улсын төсвийг баталсны дараа эмч нарын цалинг нэмэх асуудлаар гурван тал уулзаж, хэлэлцээрээ баталсан. Аль ч салбарын үйлдвэрчний эвлэлтэй хийдэг гурван талт хэлэлцээрийг улсын төсөв батлахаас өмнө хийж байх ёстой. Тэгж байж бид 2026 оны төсөвт бодитой, үндэслэлтэй, тооцоо судалгаатай тусгах ёстой. Ирэх онд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын үндсэн цалинг 15 хувиар нэмэхээр тусгасан дүнгээрээ явна.
Хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд өнөөдөр бид улсын төсвийн тодотголд найдаж, урьдчилж хэлж явах нь оновчтой биш гэж харж байна.
Ер нь улсын төсвийг анхнаас нь тодотгол хийхгүйгээр л батлах ёстой. Ямар үед төсөв тодотгох ёстой вэ гэдэг хуультай шүү дээ. Урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал үүсч байж л улсын төсөв тодотгох ёстой болохоос биш төсвөө батлахдаа тодотгол хийчихнэ гэдэг байдлаар Засгийн газрын сайд нар яриад сууж байгаа нь харамсалтай. Монгол Улсын төсвийн бодлого алдагдаж байгаагийн нэг хэлбэр нь энэ.
"АХМАД НАСТНЫ ТЭТГЭВРИЙГ 8.6 ХУВИАР НЭМЭХ НЬ ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭНИЙ НЭМЭГДЭЛ БИШ"
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 14. УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяатай 2026 оны төсвийн талаар ярилцлаа. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
-Ахмад настны тэтгэврийг ирэх онд 8.6 хувиар нэмнэ. Гэтэл хүн ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэмжээгээрээ тэтгэврээ тогтоолгох ёстой ч 177 мянган ахмад бодит авах ёстой хэмжээнээсээ бага тэтгэвэр авч байна гэдэг асуудал хөндөгдөх болсон. Тэдний тэтгэврийг бусадтай нь адилтгаж жил бүр инфляцитай уялдуулж нэмэх байдлаар аргацаах нь хэр шударга вэ. Ерөнхий сайд Г.Занданшатар бага тэтгэврийг өндөр хувиар нэмнэ гэдгийг онцолсон. Энэ хэр боломжтой вэ?
-Ахмад настны тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар тухайн оны инфляцийн гүйцэтгэлтэй уялдуулж, нэмэх ёстой. Засгийн газраас анх өргөн мэдүүлсэн улсын төсвийн төсөл дээр тэтгэврийг зургаан хувиар нэмэхээр тусгасан. Дараа нь МАН бүлгээрээ хуралдаж, 2026 оны улсын төсвийн асуудлыг хэлэлцэх үеэр миний бие болон УИХ-ын гишүүн С.Зулпхар санал гаргаж, Сангийн яам, Монголбанкны мэдээлж байгаагаар инфляцийн гүйцэтгэл 2025 онд 8.6 хувьтай байх юм байна. Тиймээс бид ядаж энэ хувиар ахмад настны тэтгэврийг нэмэх ёстой гэсэн. Үүнээс багаар тэтгэвэр нэмбэл хуулийн зөрчил болно. Үндсэндээ инфляцийн түвшингээр цалин, тэтгэвэр нэмж байна гэдэг бол тэр инфляциас үүсч байгаа нөлөөг л арилгаж байна гэсэн үг. Тэрнээс биш ахмадуудын гарт очиж байгаа бодит орлого нэмэгдэхгүй. Тийм учраас хуулийнхаа заалтаар бодит хувиар нэмэхгүй бол ард иргэдийн орлого буурна. Тийм болохоор энэ хувиас доош буулгаж болохгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. Ажлын хэсэг бас энэ дээр ажилласан. Энэ бол хангалттай хэмжээний нэмэгдэл биш.
Тэтгэврийн тогтолцоонд анхаарч энэ өөрчлөлтийг хийх ёстой. Хуулиараа тэтгэврийг нэмэх арга, аргачлалыг нь Засгийн газар өөрөө батлах ёстой. Ерөнхий сайдын зүгээс бага тэтгэвэртэй иргэдийнхийг түлхүү нэмэх бодлого барина гэдгээ мэдэгдсэн.
Уг нь тэтгэврийн тогтолцоо хүн нийгмийн даатгалын шимтгэл төлснийхөө хэмжээгээр тэтгэвэр авах нь шударга ёсны зарчим. Хүн хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа шимтгэл төлж, тэр төлсөн шимтгэлээ буцааж авч байгаа. Гэхдээ энэ нь эв санааны нэгдлийн үндсэн дээр явдаг суурь зарчимтай учраас бидний төлсөн шимтгэлийн мөнгөөр одоо ахмадууд маань тэтгэвэр авч байгаа бол бид үр хүүхдүүдийнхээ төлсөн шимтгэлийн мөнгөөр тэтгэвэр авна. Ийм эв санааны нэгдлийн үндсэн дээр явж байгаа тогтолцоонд улстөржсөн бодлого явуулж байгаа нь хор болж байна.
Ялангуяа улстөрчид ард иргэдэд таалагдахын тулд тэтгэвэр тогтоох хугацааг өөрчлөх, олон жил шимтгэл төлсөн, цөөн жил ажиллаж, шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврийг адилтгах, төр хариуцна гээд нийгмийн бүлгүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцна гэж амлах гэх мэт.
Төр хариуцна гэдэг бол алдагдал үүсэх тухай асуудал биш. Энэ бүхэн эргээд нийгмийн даатгалын санд ачаалал болж очдог. Хэрвээ төр хариуцах ёстой бол төсвийн зарлага дээрээ сан руу нөхөж хийж байх ёстой байтал тэгээгүйгээс өнөөдөр алдагдал үүсээд байна. Төр хариуцаж байгаа асуудал дээр бодитоор орж чадаж байна уу, үгүй юу. Үндсэндээ халамжийн асуудал руу явж байгаа учраас нийгмийн даатгалын сангийн шинэчлэлийг бодлогын хувьд хийж байж бид тэтгэвэр, тэтгэмжийг цаашид нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Хүн нийгмийн даатгалын шимтгэл төлснийхөө хэмжээгээр тэтгэврээ авдаг болно. Нөгөө талдаа Хувийн тэтгэврийн тухай хуулийг хамт хэрэгжүүлэх ёстой. Энэ хуулиар тэтгэврээ авах сонголтыг ч бий болгох шаардлагатай.
"ТӨРӨӨС ОЛГОЖ БАЙГАА ТАТААС, ДЭМЖЛЭГҮҮД АНН-ҮҮДЭД ДАРАМТ БОЛЖ БАЙНА"
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 14. УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяатай 2026 оны төсвийн талаар ярилцлаа. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
-Ирэх онд төсвийн бодлогоор дамжуулан хувийн хэвшлийг дэмжиж, төрийн оролцоог бууруулна гэсэн. Энэ асуудлыг олон жил ярьж байгаа ч ажил болж хэрэгждэггүй. Үүний шалтгааныг та юу гэж харж байна вэ. Энэ байдал яг ажил болж хэрэгжиж чадах уу?
-Энэ оны төсөв дээр нэлээд боломжийг нээж өгсөн гэж харж байгаа. Нэгдүгээрт, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар орон нутгийн удирдлагуудад эрх мэдэл олголоо. Хувийн аж ахуйн нэгжүүдтэй түншлэлийн гэрээгээр хамтран ажиллахад тавигддаг өндөр шалгууруудыг бууруулсан. Одоо хамгийн гол нь энэ асуудалд хяналт тавих нь чухал.
Нөгөө талдаа төрөөс олгож байгаа янз бүрийн зээлийн хөнгөлөлт, татаас дэмжлэгүүд хувийн хэвшлийнхэнд маш их дарамт болдог.
Ялангуяа зээлийн хүүгийн дэмжлэгүүд. Арилжааны банкууд тодорхой салбаруудад зээлийн хүүгийн дэмжлэг, татаас олгоод тэр хүүд нь төрөөс мөнгө өгөөд эхлэхээр арилжааны банкууд нь аж ахуйн нэгжүүдэд зээл олгох бус төрөөс хүүг нь төлж байгаа мөнгөнд зээл олгох сонирхолтой болдог. Ингээд аж ахуйн нэгжүүд бизнесийн зээл авах боломж хязгаарлагдаж, зээлийн хүү өсдөг. Тэрийгээ дагаад Монголбанк Мөнгөний бодлогын хүүг өсгөж, нэмдэг. Мөнгөний бодлогын хүү нэмэгдэхээр зээлийн хүү нэмэгдчихдэг.  Ингээд ирэхээр бор зүрхээрээ өөрийн бизнес хийхээр тав, арван төгрөгийн зээл авах хүсэлтэй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд орон зайгүй болгож байна. Сая 2026 оны улсын төсөв батлахад зээлийн хүүгийн татаасуудыг нэлээд танасан. Тэгэхээр энэ бол хувийн хэвшилд бий болгож байгаа орон зай гэж харж байна.
-Монголбанкны Мөнгөний бодлого, 2026 оны улсын төсөвтэйгөө хэр уялдаж чадаж байна гэж дүгнэж байна вэ?
-Мөнгөний бодлого, улсын төсвийн бодлого хоорондоо уялдаатай явах ёстой. Бүгд хуулиараа хэлэлцдэг хугацаатай. Монголбанк Мөнгөний бодлогоо гаргаад, энэ хүрээнд ямар арга хэмжээ авах вэ гэдэг зорилго, зорилтуудаа гаргаад явж байна. Үүний гүйцэтгэл дээр УИХ-ын хяналт илүү сайн байх ёстой. Монголбанк бол УИХ-ын харьяаны байгууллага. УИХ үйл ажиллагаанд нь хяналтаа тавьж ажиллах ёстой. Харин Сангийн яам, Монголбанк хоёр тусдаа байж, гүйцэтгэлийн хувьд холилдож болохгүй. Монголбанк макро түвшний бодлогыг барьж явах ёстой бол Сангийн яам төсвийн мөнгөн урсгалаа макро түвшний бодлоготой уялдуулж авч явах ёстой. Энэ уялдаа холбоонд эрх, үүргийн зааг ялгаа гэдэг зүйлийг их сайн гаргаж өгч, зарим хууль тогтоомжид өөрчлөлт оруулахгүй бол одоо энэ хоёр газар холилдох шинжтэй зүйл харагдаж байна.
Ер нь ингээд ажиглаад байхад, би УИХ-ын гишүүн болоод нэг жил дөрвөн сар боллоо. УИХ-ын гишүүн бол гурван төсөв батлаад, дөрөв дэхээ дөнгөж батлаад хэрэгжилтийг хангаж амжихгүй, дараагийн сонгууль руу ордог бол энэ удаагийн парламентын онцлог бол таван төсөв дээр ажиллалаа.
УИХ-ын тогтоол шийдвэр хуулийн хэрэгжилт байнгын хороодоор орж ирж байгааг харахад, бид энэ гүйцэтгэл дээр огт анхаардаггүй юм байна. Угтаа бол гүйцэтгэлийг маш сайн хэлэлцэж, шахах ёстой. Тавьсан зорилго, хүрсэн үр дүн, үр дүнд хүрэхээр зарцуулсан мөнгө нь үр ашигтай байна уу, мөнгөний зарлагын үр ашиг гэж байх ёстой. Үр ашгийг тооцоход, орлогын үр ашиг, зарлагын үр ашиг, ашгийн үр ашгийг тооцдог. Гэтэл бид зарлагын үр ашгийг ерөөсөө тооцдоггүй. Зарлагын үр ашиг тооцохгүйгээр орлогыг төлөвлөж байгаа нь алдаа болж байна.
-Төрийн албыг есөн хувиар цомхотгох ажил олны шүүмжлэл дагуулж байна. Ер нь энэ хувь хэмжээндээ цомхотгол хийж, төсөв хэмнэж чадаж байна уу?
-Шинэ Засгийн газар бүрдэж, 2025 оны төсвийн тодотголыг хийсэн. Ингэхдээ 2.2 их наяд төгрөгөөр төсвийн зарлагыг бууруулсан. Энэ нь магадгүй өнөөдрийн эдийн засаг дахь инфляци найман хувьтай байх боломжийг бүрдүүлсэн байх. Хэрвээ бид 2.2 их наяд төгрөгөөр улсын төсвөө үрж, зарсан бол өнөөдөр инфляци болон валютын ханш хэд хүрэх байсан бэ. Мөн төрийн албан хаагчдыг есөн хувиар цомхотгохдоо хавтгайруулж хиймээргүй байгаа юм.
Би ирэх оны улсын төсөв батлахаар хэлэлцэх явцад хэд хэдэн асуудалд шүүмжлэлтэй хандсан. Боловсролын яамны орон тооны асуудал байна.
Багш нарын ажлын байр дутуу байна гэчихээд 51 орон тоо нэмсэн нь дандаа хөгжлийн төвүүд байсан. Өнөөдөр салбар яамны зорилго нь юу билээ. Энэ орон тооны цомхотголыг хийхдээ бодит байдалд үндэслэж хийх шаардлагатай. Яамдууд дээр орон тоогоо өндөр тавьчихаад нөөцтэй яваад байна. Төрийн албан хаагчийн цомхотголын 50 хувь нь тийм орон тооноос гарч ирсэн байна лээ.скачать dle 12.0

Трамплинч Ф.Раймунд Германы багт хоёр дахь алтыг авчирлаа

10/02/2026, 13:16

СОР17-г зохион байгуулахад ЕХОБ-тай хамтран ажиллах сонирхолтой байна

10/02/2026, 12:53

Монгол судлалын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо чухлыг онцлов

10/02/2026, 12:50

Стратегийн ордоос 60 хувийн өгөөжийг иргэдэд хүртээнэ

10/02/2026, 12:48

Монголын гүйлтийн цанын тамирчид олимпын спринт төрөлд өрсөлдөнө

10/02/2026, 12:03

Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд гарын үсэг зурлаа

10/02/2026, 12:02

Ү.Сайнзаяа: Морин хуурыг хийл, төгөлдөр хуур шиг дэлхийн хөгжим болгохыг мөрөөддөг

10/02/2026, 12:01

А.Сүхбат аварга 20 жилийн дараа дахин бөхийн өргөөнд зодоглов

10/02/2026, 11:58

Милан-Кортина 2026: Норвегийн тамирчид медалийн тоогоор тэргүүлж байна

10/02/2026, 11:55

Булгутова Арюна: Дэлхийн II дайны үед буриад цэргийн монгол бичгээр бичсэн захидал манай тосгоны музейд байдаг

2/02/2026, 15:01

Цагаан идээний борлуулалт 120 сая төгрөгт хүрчээ

2/02/2026, 14:58

“Давс үүрсэн 40 жил” баримтат киног Берлиний кино наадамд танилцуулна

2/02/2026, 14:56

Д.Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

2/02/2026, 14:55

ГЭРЧ: Ц.Санжаачойпэл "Би Монголын хамгийн баян хүн, Г.Занданшатар миний аавын найз. Би хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг" гэж орилсон

30/01/2026, 15:27

GoGo.mn Ройтерс агентлагтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

30/01/2026, 15:26

Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

30/01/2026, 15:24

Бүсийн “босс”-ууд

30/01/2026, 15:23

их цэвэрлэгээнд нийслэлийн бүх аж ахуйн нэгж оролцоно

30/01/2026, 14:59

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

30/01/2026, 14:57

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

30/01/2026, 14:52

1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

30/01/2026, 14:49

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина

27/01/2026, 17:32

“Тэмээн дээрээс наран ойрхон” Өвлийн их наадам

27/01/2026, 17:07

Ш.Болд: Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд таниулах цаг болсон

27/01/2026, 17:04

Эдийн засгийн чуулганы улс төрийн үндсэн сэдэв-Энхийн зөвлөл

27/01/2026, 17:01

У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн

27/01/2026, 17:00

“Эрдэнэт цогцолбор” их сургуулийн Эрдмийн баяр боллоо

27/01/2026, 16:58

Соёл, урлагийн цогцолборын суралцагчид Азийн урлагийн наадамд манлайлж байна

27/01/2026, 16:57

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн

27/01/2026, 16:56

Эмэгтэйчүүдийн холбооны 25 жилийн ой энэ онд тохиож байна

20/01/2026, 19:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19