Л.Үүлэнсолонго: Аавынхаа шүлгээс тайвшрал, эрчим авдаг
Ньюс агентлаг, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 13. Бавуугийн Лхагвасүрэнгийн том охин Л.Үүлэнсолонготой "Үгүйлэгдсэн хайр" жүжгийн талаар ярилцлаа. Гэрэл зургийн Л.Энх-Оргил/News.mn
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн найрагчийн охин, МУИС-ийн англи хэлний ахлах багш, доктор Л.Үүлэнсолонготой ярилцлаа. Ойрын өдрүүдэд Б.Лхагвасүрэнгийн алдарт зохиол “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдож байгаа билээ.
–Саяхан аавын тань бичсэн "Үгүйлэгдсэн хайр" жүжгийн нээлт болсон. Жүжгийн нээлт ямар болов?
–Энэ удаагийн жүжгийн тавилтыг Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар найруулж, залуу жүжигчдийг тоглуулсан. Найруулагч, жүжигчдийн хувьд маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан нь мэдээж. Жүжгийн зохиолыг цаг үетэй холбон өөрчилсөн байсан. Энэ нь илүү орчин үеийн хэв маягийг шингээх гэсэн байх. Жүжиг гэдэг тухайн цаг хугацаагаар аялуулдаг юм шиг санагддаг. Гэтэл жүжгийн үг хэл, үйл явдлыг шинэчлэхээр ерөнхий утга санаа хэв маяг өөрчлөгддөг юм билээ. Залуусын урмыг нь хугалмааргүй байна. Урмыг нь хугалахаар, ууцыг нь хугал гэдэг үг байдаг.
–Уг жүжгийг Бавуугийн Лхагвасүрэн сангаас зохион байгуулж байгаа арга хэмжээний хүрээнд тоглосон гэж ойлгож болох уу?
-Аавын 80 насны ойн хүрээнд хийж байгаа үйл ажиллагааны нэг нь юм. Жүжиг, киноны ажил маш их цаг хугацаа ордог учраас жил дамнасан. Бид аавынхаа зураг, гар бичмэл, ном, өөрийнх нь зурсан зургуудаар үзэсгэлэн гаргасан. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эрдэм шинжилгээний хурал хийсэн. Шинэ номын сандаа үзэсгэлэнг нь гаргаад, олон эрдэмтэд илтгэлээ хэлэлцүүлээд сайхан хурал болсон.

Ньюс агентлаг, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 13. Бавуугийн Лхагвасүрэнгийн том охин Л.Үүлэнсолонготой "Үгүйлэгдсэн хайр" жүжгийн талаар ярилцлаа.
Гэрэл зургийн Л.Энх-Оргил/News.mn -Бавуугийн Лхагвасүрэн санг хэзээ байгуулсан бэ?
-Одоогоос гурван жилийн өмнө Бавуугийн Лхагвасүрэн санг байгуулсан. Тэрнээс өмнө миний дүү Л.Хасар аавын номыг эмхэлж, цэгцлэх ажлыг хийж байсан. Бид нар хааяа нэг очиж хошуу нэмнэ үү гэхээс яг гол бэлтгэх, цэгцлэхийг дүү минь л хийдэг байсан. Юм гэдэг хүссэнээр болдоггүйгээс хойш их залуудаа бурхан боллоо доо. Дараагаас нь миний том ахын хүү С.Хабул бид нар хоорондоо ярьж байгаад ерөөсөө сан байгуулъя гэж шийдэж, Занабазарын музейд сангийн нээлтийг хийсэн. Одоо С.Хабул маань гол зохион байгуулах ажлыг хийж байгаа. Аавын бүтээлүүдийн оюуны өмчийн эрх нь бол ээжийн минь нэр дээр байдаг.
–Аав, ах, дүү тань яруу найрагч, зураач хүмүүс. Танай гэр бүл бол яах аргагүй урлагийн гэр бүл. Урлагийн гэр бүлд өссөн хүний хувьд аливаа зүйлийг мэдрэх мэдрэмж өөр байдаг болов уу?
–Тэр бас сонин шүү. Мэдрэмж гэдэг байгалиас өгөгддөг өгөгдөл шүү дээ. Гунигтай зүйлийг ч юм уу илүү мэдрэг хүлээж авна тэрнийхээ төлөө бие сэтгэл өмрөх, аливаа баясгалантай зүйлс дээр хүмүүсээс илүү хөөрөх сэтгэл хөдлөл бол байдаг. Манай хамгийн бага дүү их шогч. Надтай хамт кино үзэх болохоороо “Киногоо ч үзнэ, Ангаагаа ч /гэрийнхэн нь Ангаа гэж дууддаг/ бас үзнэ” гэж шоолдог. Яадаг вэ гэхээр би кинондоо орохоороо уйлчихдаг. Хүн л болсон хойно мэдрэмжээ нууна гэж байхгүй. Хүнийг өрөвдмөөр бол өрөвдмөөр санагдана, хайрламаар бол хайрламаар санагдана. Бусдаас арай илүү мэдрэмж бол байдаг шүү.
-Арван тавны сар нь
Агаар тэнгэртээ дэнлүү дээ
Арван тавтай Шоожуу нь
Аав ээждээ дэнлүү дээ гэж ардын дууны үг байдаг шүү дээ. Та тэгэхээр их эрх охин байжээ?
-Аав, ээждээ бол ёстой л дэнлүү нь байсан даа. Аав бол намайг үнэхээр дураар нь эрхлүүлдэг байсан. Юу хүссэнийг минь хийлгэдэг. Одоо надад дутагдаад байгаа зүйл гэвэл намайг сонсох хүн байхгүй болчихсон юм шиг санагддаг. Хүнийг нарийн мэдрэмжээр мэдэрч сонсоно гэдэг шал ондоо. Ажлаа тараад албатай юм шиг аав дээрээ гүйгээд орно. Ороод аавтайгаа ярилцана.

Ньюс агентлаг, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 13. Бавуугийн Лхагвасүрэнгийн том охин Л.Үүлэнсолонготой "Үгүйлэгдсэн хайр" жүжгийн талаар ярилцлаа.
Гэрэл зургийн Л.Энх-Оргил/News.mn -Тэр үед сайхан байж дээ гэж бодогддог. Хүүхэд насны тань санаанаас гардаггүй дурсамж байдаг уу?
-Байлгүй яах вэ. Олон дурсамж байна. Биднийг багад аав минь Москвад сурч байлаа. Ээж минь нэг зун биднийг аваад Бэлхийн “Пионерын ажилчдын зуслан"-д гарч байсан юм. Тэгсэн аав гэнэтхэн хэл чимээгүй нэг өдөр хүрээд ирсэн. Аавыгаа машинаас буухыг хараад, бид нар бүгдээрээ аавынхаа өөдөөс “Аав ирлээ” гээд баярлаад, хэлхэлдээд гүйж байж билээ. Одоо бодоход кино шиг сайхан санагддаг. Тэгэхэд аав минь шовх захтай цамцтай, халимаг үстэй залуу байж билээ.
–Та сүүлд ямар шүлэг уншиж, сонсов доо?
-Хүмүүс ер нь "Mindfulness"-ийг их хийдэг болсон байна. Монголоор санамсрын бясалгал гэж нэрлэгдээд байгаа. Ганцаараа байх, төвлөрч бодох, анхаарах зэргээр бясалгадаг. Тэгээд би бодоод байсан чинь надад “Mindfulness” болох зүйл бол аавын минь шүлэг юм билээ. Аавынхаа шүлгийг сонсоод дуу хоолойг нь сонсчиход тайвшрал, эрчим аваад сайхан болчихдог.
-Та аавынхаа яг ямар шүлэгт нь дуртай вэ?
-Шүлэг болгоныг нь сонсох сайхан байна.
Харахгүй өнгөрч чадахгүй
Харчуулын нүдэн дундуур туучиж
Халуун залуу үзэсгэлэнтэй охин чамайг
Хань минь болооч гэж гуйж
Хайрын зовлонгоор гоёсон…
…Балга балга инэээдэнд чинь согтож
Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж
Хасын саран үүлэнд бүдэчсэн шөнөөр
Харц харцаа шатаан байж гэгээ татуулж
Чамаараа би зөндөө гоёсон
Галын ээлэнд алтан ургийг уяж
Газрын заяанд аралт тооныг өргөж
Бадамын цэцэг мэт сүүт ижий чамаар
Бавуугийн ганц хүү өөрийгөө
Ес болгож гоёсон
Yйрэн үйрэн тэмтэрч
Yнэний чулуу дэрлэхдээ
Yйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулснаа
Yхэлд хүртэл гайхуулж
Чамаараа би гоёно…. /Б.Л/
Үнэхээр тансаг шүү. “Хөөрхөн ээж минь та үнэхээр азтай эмэгтэй шүү. Хөөрхөн ш дээ миний ээж” гээд л би ээжид хэлдэг юм. Хүн болгон хүртэж чадахгүй зүйл шүү дээ. Сүүлд "Баймаар" гэдэг шүлгийг нь сонссон.
…Би ус баймаар
Огцом эргэсэн тохойгоон
Огин огин мөргөсөн
Булингараан үргээсэн тунгалаг устай
Бодол болсон горхи баймаар
Би ус баймаар…/Б.Л/
Эргээ мөргөнө гэдэг нь алдаа эндэгдлээ эргэцүүлж бодоод, бодлоо буцаж мөргөөд л, тэр бүхнийгээ олон дахин бодоод байхыг хэлж байх шиг байгаа юм. Үнэхээр сайхан байгаа биз. Энэ шүлгүүдийг их ядарсан үедээ сонсож эрч хүч авдаг даа.

Ньюс агентлаг, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 13. Бавуугийн Лхагвасүрэнгийн том охин Л.Үүлэнсолонготой "Үгүйлэгдсэн хайр" жүжгийн талаар ярилцлаа.
Гэрэл зургийн Л.Энх-Оргил/News.mn –Аль дуунд нь дуртай вэ?
-Уртнасан гуайн дуулсан "Ижийнхээ ачийг яалаа даа", Магсаржавын ая “Зүүдэн бороо” байна. Бямбабаярын хөгжим “Эрхлэхийн заяатай хорвоо” дуу байна. "Үүлэн цэнхэр хангай" гэж янзын сайхан дуу байна.
“Үүл гижигдэн найгасан
Үүлэн цэнхэр хангай
Үрэл бурам жимс нь
Атганд унадаг хангай
Зэрлэг халиун буга нь
Мөчрийг нь хөнддөггүй шугуй
Зүс нь цоохор янзага нь
Сөгдөж төрдөг хангай”/Б.Л/
Нэг анчин хүнтэй ярьж байхад, асууж байсан юм. "Танай аав чинь яаж ингэж бичсэн юм бэ. Нээрээ л буга гэдэг амьтан мөчир хөнддөггүй дээ, янзага ч сөгдсөн юм шиг төрдөг дөө” гэж билээ.
–Та аавыгаа ид бичиж байхад нь дэргэд нь байсан хүний нэг шүү дээ. Ихэвчлэн хувийн өрөөндөө бүтээлээ туурвидаг байсан уу?
–Өө тэгэлгүй дээ. Манай аав их сонин, бичнэ гэж сүр болдоггүй. Өөдөөс юм ярьж байхдаа л жижиг цаасан дээр юм тэмдэглэчхээд, тамхи татаад суучихна. Тэр хооронд бичих үйл явц явагдаж байна. Явсан газар бүхэндээ ямагт тэмдэглэгээтэй. Манай гэрт аавд хувийн өрөө байх боломжгүй. Бид чинь ээж, аваасаа наймуул. Зургаан хүү хоёр охинтой айл. Зургаан хүү хэр зэрэг томоотой байх вэ гэдэг төсөөлж үзэхэд ойлгомжтой биз.
–Ээжийн тань бие сайн уу?
-Ээжийн бие сайн. Манай ээж залуудаа шүхрийн спортын тамирчин байсан болохоор сэргэлэн, их хөдөлгөөнтэй. Одоогоос дөрөв, таван жилийн өмнө шүхрээр бууна гээд бид нарыг айлгасан. Ээж минь гэнэн, цайлган, итгэмтгий. Их дураараа. Ямар сайндаа аав “Хөгшнөөсөө хойш, хүүхдүүд чинь муухай чихэр авчирч өгвөл шидчихэж байгаарай” гэж хэлдэг байсан.
–Аав тань юуг их сургаж, захидаг байсан бэ?
-Нэг их сургааль айлддаггүй. Миний хүү тэгээрэй, ингээрэй гэхгүй. Ер нь “Хүн л байвал болно доо” гэдэг байсан. Одоо бодоход, зөөлхөн, эвээр, аяар байхыг үгээр биш үйлдлээр үлгэрлэдэг байжээ.
–Та бичдэг үү?
-Зарим хүмүүс жоохон хүүхэд шиг хаашаа юм гэж боддог байх. Би өдрийн тэмдэглэл хөтөлж, стикер цуглуулдаг. Тэмдэглэлт, онцгой өдрүүдийн сэтгэгдлээ бичиж, стикерээ наадаг. Сүүлд нь харж байхад сайхан дурсамжтай байдаг. Хүн дурсамжаа тэр өдрөө эсвэл маргааш, нөгөөдөр нь мартчихдаг. Өдрийн тэмдэглэл хөтөлбөл мартахгүй. Нэг талаараа тархины дасгал гэж болно. Бага байхад аав минь “Миний охин зүүдээ хүртэл бичиж яваарай” гэж өгсөн дэвтрийг нь одоо хүртэл хадгалдаг. Манай бага дүү намайг шоолоод байдаг юм. ”Манай эгчийн дэвтэр зууны шилдэг роман Тунгалаг тамир цаашаа” гээд л намайг явуулдаг юм.
–Та тэгвэл мэдрэмжээ илэрхийлэх аргатай юм байна шүү дээ?
-Тийм ээ. Өдрийн тэмдэглэл бичих надад чухал байдаг. Хүнтэй уурлаад, хэрэлдээд байхгүй. Гомдсон бол гомдсоноо бичиж, дотоод сэтгэлээ уудалдаг. Заавал тэнд очиж хүнтэй муудалцаад байхгүй. Эндээ биччихэд л сайхан болчихдог. Бусдад сонирхолтой биш байх. Надад бол их сайхан.
–Амьдралын жанжин шугам, үзэл баримтлал тань юу вэ?
-Би бол байгаагаараа байж байгаад дуусна гэж боддог. Аавын нэг үг байдаг. “Хэн байсан бэ гэдгээ хүн ер нь мартаж болохгүй” гэж яг тэр нь шиг анх яг ямар байсан юм. Анх ямар зан чанартай, ямар хүн байсан тэр чигээрээ байх ёстой. Хүн хувирамхай, барьцгүй байхад би их дургүй. Хүний амьдралд юу ч болж болно. Дээшээ, доошоо зөндөө л зүйл тохиолдоно. Гэхдээ ямар ч нөхцөл байдалд байгаагаараа л байх шиг сайхан юм байхгүй. Миний амьдралын зарчим ерөөсөө л тэр.
–Хувь тавиланд итгэдэг үү?
-Хувь тавилан байдаг. Бурханаас өгөгдсөн өгөгдөл байдаг. Юу эдлэх, хэд наслах гэдэг зүйл байдаг, тэрэнд итгэдэг. Бурхан хардаг, сонсдог. Аливаа юм гэдэг төгс сайхан гэж байдаггүй. Цаанаас нь тэнцвэрийг нь тааруулдаг байх. Хэт жаргаад байгаад нь жоохон зовлон, зовж яваад нь жаргал гэдэг ч юм уу. Тэнцвэржүүлдэг юм болов уу даа.
“Зовж яваа хүний дэргэд жаргаж яваа ч гэлээ Замыг яаж туулна даа гэж богдоод л байх юм даа” гэж нэг шүлэг байдаг даа. Хүнд жижиг, жижигхэн асуудал зовлон байх ёстой. Тэрийг зовлон гэж харалгүйгээр зүгээр л нэг сорил, яаж байсан ч давж гарах ёстой гэдгийг бодож явах хэрэгтэй. Гутраад, гуниад, унаад, сунаад, зугтаад байх хэрэг байхгүй. Хорвоо угаасаа бүгдийг өгнө шүү дээ. Сайхныг ч өгнө, муухайг ч өгнө. Энэ бол миний л хувь тавилан гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж боддог. Заавал тэрнээс болчихлоо, энэнээс болчихлоо гэхийн оронд дотоод сэтгэлээрээ туулаад, давж гарах ёстой.
-Таны хувьд МУИС-д хэдэн жил багшилж байна. Багш мэргэжлийг сонгоход нөлөөлсөн зүйл бий юу?
-Дээд боловсролын салбарт 35 жил багшилж байна. МУИС-д 25 жил багшилж байна. Хувь заяагаар багш болсон гэж боддог. Багын хэл хурцтай, яриа хүүхэд байсан. Тэр ч нөлөөлсөн байх. Багш мэргэжлийг эзэмшсэндээ баярладаг. Өдөр болгон анги дүүрэн шинэ ертөнцтэй уулздаг болохоор үнэхээр жаргалтай байдаг.
-Энэ ярилцлагыг уншиж байгаа залууст ямар зөвлөгөө өгөх вэ та?
-Хэн хэн ч болж болно. Хүнлэг сайхан, зөв байх гэдгийг л битгий гээж, мартаарай. Заавал хүн бүр дарга болох албагүй, баян чинээлэг болох ч албагүй. Хүн гэдэг сайхан хүн байх, мөрөөрөө сайхан сэхээтэн байх, мөрөөрөө сайн ажилчин байх гэдэг нь л хамгийн чухал. Бид чинь хүмүүс шүү дээ. Хүмүүсийн дунд амьдарч яваагаа л бодох хэрэгтэй. Айлын хүүхдүүдийг сайхан хүн болчихоосой доо л гэж хүсдэг.
Н.ЦОЛМОНБААТАР
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн найрагчийн охин, МУИС-ийн англи хэлний ахлах багш, доктор Л.Үүлэнсолонготой ярилцлаа. Ойрын өдрүүдэд Б.Лхагвасүрэнгийн алдарт зохиол “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдож байгаа билээ.
–Саяхан аавын тань бичсэн "Үгүйлэгдсэн хайр" жүжгийн нээлт болсон. Жүжгийн нээлт ямар болов?
–Энэ удаагийн жүжгийн тавилтыг Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар найруулж, залуу жүжигчдийг тоглуулсан. Найруулагч, жүжигчдийн хувьд маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан нь мэдээж. Жүжгийн зохиолыг цаг үетэй холбон өөрчилсөн байсан. Энэ нь илүү орчин үеийн хэв маягийг шингээх гэсэн байх. Жүжиг гэдэг тухайн цаг хугацаагаар аялуулдаг юм шиг санагддаг. Гэтэл жүжгийн үг хэл, үйл явдлыг шинэчлэхээр ерөнхий утга санаа хэв маяг өөрчлөгддөг юм билээ. Залуусын урмыг нь хугалмааргүй байна. Урмыг нь хугалахаар, ууцыг нь хугал гэдэг үг байдаг.
–Уг жүжгийг Бавуугийн Лхагвасүрэн сангаас зохион байгуулж байгаа арга хэмжээний хүрээнд тоглосон гэж ойлгож болох уу?
-Аавын 80 насны ойн хүрээнд хийж байгаа үйл ажиллагааны нэг нь юм. Жүжиг, киноны ажил маш их цаг хугацаа ордог учраас жил дамнасан. Бид аавынхаа зураг, гар бичмэл, ном, өөрийнх нь зурсан зургуудаар үзэсгэлэн гаргасан. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эрдэм шинжилгээний хурал хийсэн. Шинэ номын сандаа үзэсгэлэнг нь гаргаад, олон эрдэмтэд илтгэлээ хэлэлцүүлээд сайхан хурал болсон.
Эрдэм шинжилгээний хуралд тавигдсан бүтээлүүдийг нь эмхэтгэж, ном болгож хэвлүүлсэн. Одоо жүжиг нь тавигдаж байна. Дараа оны эхээр “Дутуу хээтэй тооно” киног нь нээнэ.Аавынхаа уран бүтээлийг олонд хүргэх, түгээх зорилготой л энэ ажлуудыг хийж байна даа. Дүү нар маань олон хүмүүстэй ярилцаж тохироод кино, жүжиг, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Тэгш тоотой ойнуудад энэ үйл ажиллагааг таслалгүй үргэлжлүүлэн хийнэ гэж бид бодож байгаа. Цаашдаа ч улам дэлгэрч, дэвжих байхаа.

Гэрэл зургийн Л.Энх-Оргил/News.mn
-Одоогоос гурван жилийн өмнө Бавуугийн Лхагвасүрэн санг байгуулсан. Тэрнээс өмнө миний дүү Л.Хасар аавын номыг эмхэлж, цэгцлэх ажлыг хийж байсан. Бид нар хааяа нэг очиж хошуу нэмнэ үү гэхээс яг гол бэлтгэх, цэгцлэхийг дүү минь л хийдэг байсан. Юм гэдэг хүссэнээр болдоггүйгээс хойш их залуудаа бурхан боллоо доо. Дараагаас нь миний том ахын хүү С.Хабул бид нар хоорондоо ярьж байгаад ерөөсөө сан байгуулъя гэж шийдэж, Занабазарын музейд сангийн нээлтийг хийсэн. Одоо С.Хабул маань гол зохион байгуулах ажлыг хийж байгаа. Аавын бүтээлүүдийн оюуны өмчийн эрх нь бол ээжийн минь нэр дээр байдаг.
–Аав, ах, дүү тань яруу найрагч, зураач хүмүүс. Танай гэр бүл бол яах аргагүй урлагийн гэр бүл. Урлагийн гэр бүлд өссөн хүний хувьд аливаа зүйлийг мэдрэх мэдрэмж өөр байдаг болов уу?
–Тэр бас сонин шүү. Мэдрэмж гэдэг байгалиас өгөгддөг өгөгдөл шүү дээ. Гунигтай зүйлийг ч юм уу илүү мэдрэг хүлээж авна тэрнийхээ төлөө бие сэтгэл өмрөх, аливаа баясгалантай зүйлс дээр хүмүүсээс илүү хөөрөх сэтгэл хөдлөл бол байдаг. Манай хамгийн бага дүү их шогч. Надтай хамт кино үзэх болохоороо “Киногоо ч үзнэ, Ангаагаа ч /гэрийнхэн нь Ангаа гэж дууддаг/ бас үзнэ” гэж шоолдог. Яадаг вэ гэхээр би кинондоо орохоороо уйлчихдаг. Хүн л болсон хойно мэдрэмжээ нууна гэж байхгүй. Хүнийг өрөвдмөөр бол өрөвдмөөр санагдана, хайрламаар бол хайрламаар санагдана. Бусдаас арай илүү мэдрэмж бол байдаг шүү.
Миний аав өөрөө их нарийн мэдрэмжтэй.Намайг хаалгаар нь яваад ороход л мэднэ. “Миний охин чинь өнөөдөр юу болчихоо вэ? Хөөрч явах чинь" гээд л. Заримдаа жоохон гундуу ороход "За миний охин тайван суу даа" гээд шууд хараад мэддэг. Охид цөөтэй байсан болохоор аав намайг арай дэндүү эрхлүүлдэг байсан.
-Арван тавны сар нь
Агаар тэнгэртээ дэнлүү дээ
Арван тавтай Шоожуу нь
Аав ээждээ дэнлүү дээ гэж ардын дууны үг байдаг шүү дээ. Та тэгэхээр их эрх охин байжээ?
-Аав, ээждээ бол ёстой л дэнлүү нь байсан даа. Аав бол намайг үнэхээр дураар нь эрхлүүлдэг байсан. Юу хүссэнийг минь хийлгэдэг. Одоо надад дутагдаад байгаа зүйл гэвэл намайг сонсох хүн байхгүй болчихсон юм шиг санагддаг. Хүнийг нарийн мэдрэмжээр мэдэрч сонсоно гэдэг шал ондоо. Ажлаа тараад албатай юм шиг аав дээрээ гүйгээд орно. Ороод аавтайгаа ярилцана.
Аав өөдөөс тамхиа барьчихсан намайг сонсож л байна. Одоо бодохоор аавыгаа өрөвддөг.Болсон, болоогүй юмаа яагаад хамаагүй ярьдаг байсан юм бол гэж боддог. Одоо бол хэмжээ хязгаартай ярьдаг. Ээжид элдвийн юм яривал даралт нь амархан дээш, доош хэлбэлздэг болохоор их бодож ярьдаг болсон. Аавд бол сайн муу бүх юмаа ярьдаг байсан. Буруу юм хийсэн ч загнахгүй. Бүгдийг нь сонсоно. “Тийм юм боллоо, ийм юм боллоо” гэдгийг аавтай л ярьдаг. Тэгэхэд аав хэзээ ч миний охин тэг, ингэгэсэн зүйл хэлдэггүй. Юу ч хэлэхгүй. Бүр хэцүү юм болоход “Хээ цэс, тэр яадаг юм” гэдэг байсан. Тэрнээс биш асуудлыг хүн өөрөө л шийддэг юм байна лээ. Гэхдээ тэрний өмнө хүнд юу хэрэгтэй байдаг вэ гэхээр, ярих. Бүр бодож байгаа бүхнээ ярих. Энэ бол байгалиас заяагдсан өгөгдөл юм билээ. Хамаг байдаг зүйлээ аавдаа ярьж сэтгэл хөдлөлөө гаргаж, дараа нь эрүүл ухаанаар шийдлийг олдог байсан.
Манай аав очихоор л дандаа надад мөнгө өгнө. Хажууд нь суухаар намайг нударна. Гартаа мөнгө атгачихсан.Тэрийгээ өгөхөөр ээж харчихна. Ээж харахаараа л “Ёстой сонин юм аа чи, ажилтай төрөлтэй хүүхдэдээ мөнгө өгөөд байх юм, ажил төрөлгүйнүүдэд нь өг л дөө” гэнэ. Орох болгонд аав “Миний охин таксины мөнгөгүй эмэгтэй хүн явж болдоггүй юм” гээд атгуулдаг байж билээ. Анхны хүүхдээ төрүүлж байхад, Хоёрдугаар эмнэлгийн цонхон доор аав, ээж, манай нөхөр гээд бүгд ирчихсэн хүлээж байсан. Аавыг харахаар би орилно. “Аав аа, аав аа” гээд л тэгэхээр л аав сандарна. Эмнэлгийн эмч “Хүүш ээ энэ чинь ямар эрх хүүхэд вэ. Аав нь харагдахаар орилоод байдаг юм биш үү. Аавыг нь цаашаа явуул, явуул” гэж билээ. Аавыгаа л аврагч гэж боддог байсан юм шиг байгаа юм. Хөөрхий аав минь юу хийж чадах билээ дээ. Одоо бодоход дэндүү эрх байсан нь тэр.

Гэрэл зургийн Л.Энх-Оргил/News.mn
-Байлгүй яах вэ. Олон дурсамж байна. Биднийг багад аав минь Москвад сурч байлаа. Ээж минь нэг зун биднийг аваад Бэлхийн “Пионерын ажилчдын зуслан"-д гарч байсан юм. Тэгсэн аав гэнэтхэн хэл чимээгүй нэг өдөр хүрээд ирсэн. Аавыгаа машинаас буухыг хараад, бид нар бүгдээрээ аавынхаа өөдөөс “Аав ирлээ” гээд баярлаад, хэлхэлдээд гүйж байж билээ. Одоо бодоход кино шиг сайхан санагддаг. Тэгэхэд аав минь шовх захтай цамцтай, халимаг үстэй залуу байж билээ.
–Та сүүлд ямар шүлэг уншиж, сонсов доо?
-Хүмүүс ер нь "Mindfulness"-ийг их хийдэг болсон байна. Монголоор санамсрын бясалгал гэж нэрлэгдээд байгаа. Ганцаараа байх, төвлөрч бодох, анхаарах зэргээр бясалгадаг. Тэгээд би бодоод байсан чинь надад “Mindfulness” болох зүйл бол аавын минь шүлэг юм билээ. Аавынхаа шүлгийг сонсоод дуу хоолойг нь сонсчиход тайвшрал, эрчим аваад сайхан болчихдог.
Шүлэг болгон нь, мөр болгон нь, үг бүр нь ямар гоё нарийн, гүнзгий зүйлсийг хэлж байсан юм бэ гэдгийг олон дахин сонсож байж, яс махандаа тултал ойлгож байна даа.Түүнээс урьд нь бол яруу найрагч биш миний аав гэдгээр нь л хардаг байсан. Хүүхэд болгонд аав нь баатар санагддаг. Миний аав мундаг л гэж боддог байснаас биш яруу найрагчаар нь хүлээж авдаггүй байж. Одоо бол шүлэг бүр нь утгатай байсныг ойлгож мэдэрч байгаа.
-Та аавынхаа яг ямар шүлэгт нь дуртай вэ?
-Шүлэг болгоныг нь сонсох сайхан байна.
Харахгүй өнгөрч чадахгүй
Харчуулын нүдэн дундуур туучиж
Халуун залуу үзэсгэлэнтэй охин чамайг
Хань минь болооч гэж гуйж
Хайрын зовлонгоор гоёсон…
…Балга балга инэээдэнд чинь согтож
Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж
Хасын саран үүлэнд бүдэчсэн шөнөөр
Харц харцаа шатаан байж гэгээ татуулж
Чамаараа би зөндөө гоёсон
Галын ээлэнд алтан ургийг уяж
Газрын заяанд аралт тооныг өргөж
Бадамын цэцэг мэт сүүт ижий чамаар
Бавуугийн ганц хүү өөрийгөө
Ес болгож гоёсон
Yйрэн үйрэн тэмтэрч
Yнэний чулуу дэрлэхдээ
Yйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулснаа
Yхэлд хүртэл гайхуулж
Чамаараа би гоёно…. /Б.Л/
Үнэхээр тансаг шүү. “Хөөрхөн ээж минь та үнэхээр азтай эмэгтэй шүү. Хөөрхөн ш дээ миний ээж” гээд л би ээжид хэлдэг юм. Хүн болгон хүртэж чадахгүй зүйл шүү дээ. Сүүлд "Баймаар" гэдэг шүлгийг нь сонссон.
…Би ус баймаар
Огцом эргэсэн тохойгоон
Огин огин мөргөсөн
Булингараан үргээсэн тунгалаг устай
Бодол болсон горхи баймаар
Би ус баймаар…/Б.Л/
Эргээ мөргөнө гэдэг нь алдаа эндэгдлээ эргэцүүлж бодоод, бодлоо буцаж мөргөөд л, тэр бүхнийгээ олон дахин бодоод байхыг хэлж байх шиг байгаа юм. Үнэхээр сайхан байгаа биз. Энэ шүлгүүдийг их ядарсан үедээ сонсож эрч хүч авдаг даа.

Гэрэл зургийн Л.Энх-Оргил/News.mn
-Уртнасан гуайн дуулсан "Ижийнхээ ачийг яалаа даа", Магсаржавын ая “Зүүдэн бороо” байна. Бямбабаярын хөгжим “Эрхлэхийн заяатай хорвоо” дуу байна. "Үүлэн цэнхэр хангай" гэж янзын сайхан дуу байна.
“Үүл гижигдэн найгасан
Үүлэн цэнхэр хангай
Үрэл бурам жимс нь
Атганд унадаг хангай
Зэрлэг халиун буга нь
Мөчрийг нь хөнддөггүй шугуй
Зүс нь цоохор янзага нь
Сөгдөж төрдөг хангай”/Б.Л/
Нэг анчин хүнтэй ярьж байхад, асууж байсан юм. "Танай аав чинь яаж ингэж бичсэн юм бэ. Нээрээ л буга гэдэг амьтан мөчир хөнддөггүй дээ, янзага ч сөгдсөн юм шиг төрдөг дөө” гэж билээ.
–Та аавыгаа ид бичиж байхад нь дэргэд нь байсан хүний нэг шүү дээ. Ихэвчлэн хувийн өрөөндөө бүтээлээ туурвидаг байсан уу?
–Өө тэгэлгүй дээ. Манай аав их сонин, бичнэ гэж сүр болдоггүй. Өөдөөс юм ярьж байхдаа л жижиг цаасан дээр юм тэмдэглэчхээд, тамхи татаад суучихна. Тэр хооронд бичих үйл явц явагдаж байна. Явсан газар бүхэндээ ямагт тэмдэглэгээтэй. Манай гэрт аавд хувийн өрөө байх боломжгүй. Бид чинь ээж, аваасаа наймуул. Зургаан хүү хоёр охинтой айл. Зургаан хүү хэр зэрэг томоотой байх вэ гэдэг төсөөлж үзэхэд ойлгомжтой биз.
Манайх гэдэг бужигнасан айл байсан. Тэнд хүн тайван төвлөрч сууна гэдэг бол асуудалтай л даа.Байнгын үймээн бужигнаан хөдөлгөөнтэй. Тэр дунд аав минь сууж л байна. Ээж, аав хоёрыгоо их гайхдаг ш дээ. Уургүйдээ юм уу, эсвэл хүний ганц хүн болохоор тэгж хүүхэд загнадаггүй байсан юм уу. Их шуугиан дунд маш тайван байж чаддаг. Манай аав, ээж хоёр нэг ч удаа хашхирч байгаагүй. Хүн гэдэг л чухал гэдгийг л ойлгосон юм шиг байгаа юм. Манай аав хүний ганц хүү. Ижий минь хүнээс өргөгдөж ирсэн ганц нь. Уг нь ээж минь 13 төрсөн юм билээ.
–Ээжийн тань бие сайн уу?
-Ээжийн бие сайн. Манай ээж залуудаа шүхрийн спортын тамирчин байсан болохоор сэргэлэн, их хөдөлгөөнтэй. Одоогоос дөрөв, таван жилийн өмнө шүхрээр бууна гээд бид нарыг айлгасан. Ээж минь гэнэн, цайлган, итгэмтгий. Их дураараа. Ямар сайндаа аав “Хөгшнөөсөө хойш, хүүхдүүд чинь муухай чихэр авчирч өгвөл шидчихэж байгаарай” гэж хэлдэг байсан.
–Аав тань юуг их сургаж, захидаг байсан бэ?
-Нэг их сургааль айлддаггүй. Миний хүү тэгээрэй, ингээрэй гэхгүй. Ер нь “Хүн л байвал болно доо” гэдэг байсан. Одоо бодоход, зөөлхөн, эвээр, аяар байхыг үгээр биш үйлдлээр үлгэрлэдэг байжээ.
–Та бичдэг үү?
-Зарим хүмүүс жоохон хүүхэд шиг хаашаа юм гэж боддог байх. Би өдрийн тэмдэглэл хөтөлж, стикер цуглуулдаг. Тэмдэглэлт, онцгой өдрүүдийн сэтгэгдлээ бичиж, стикерээ наадаг. Сүүлд нь харж байхад сайхан дурсамжтай байдаг. Хүн дурсамжаа тэр өдрөө эсвэл маргааш, нөгөөдөр нь мартчихдаг. Өдрийн тэмдэглэл хөтөлбөл мартахгүй. Нэг талаараа тархины дасгал гэж болно. Бага байхад аав минь “Миний охин зүүдээ хүртэл бичиж яваарай” гэж өгсөн дэвтрийг нь одоо хүртэл хадгалдаг. Манай бага дүү намайг шоолоод байдаг юм. ”Манай эгчийн дэвтэр зууны шилдэг роман Тунгалаг тамир цаашаа” гээд л намайг явуулдаг юм.
–Та тэгвэл мэдрэмжээ илэрхийлэх аргатай юм байна шүү дээ?
-Тийм ээ. Өдрийн тэмдэглэл бичих надад чухал байдаг. Хүнтэй уурлаад, хэрэлдээд байхгүй. Гомдсон бол гомдсоноо бичиж, дотоод сэтгэлээ уудалдаг. Заавал тэнд очиж хүнтэй муудалцаад байхгүй. Эндээ биччихэд л сайхан болчихдог. Бусдад сонирхолтой биш байх. Надад бол их сайхан.
–Амьдралын жанжин шугам, үзэл баримтлал тань юу вэ?
-Би бол байгаагаараа байж байгаад дуусна гэж боддог. Аавын нэг үг байдаг. “Хэн байсан бэ гэдгээ хүн ер нь мартаж болохгүй” гэж яг тэр нь шиг анх яг ямар байсан юм. Анх ямар зан чанартай, ямар хүн байсан тэр чигээрээ байх ёстой. Хүн хувирамхай, барьцгүй байхад би их дургүй. Хүний амьдралд юу ч болж болно. Дээшээ, доошоо зөндөө л зүйл тохиолдоно. Гэхдээ ямар ч нөхцөл байдалд байгаагаараа л байх шиг сайхан юм байхгүй. Миний амьдралын зарчим ерөөсөө л тэр.
–Хувь тавиланд итгэдэг үү?
-Хувь тавилан байдаг. Бурханаас өгөгдсөн өгөгдөл байдаг. Юу эдлэх, хэд наслах гэдэг зүйл байдаг, тэрэнд итгэдэг. Бурхан хардаг, сонсдог. Аливаа юм гэдэг төгс сайхан гэж байдаггүй. Цаанаас нь тэнцвэрийг нь тааруулдаг байх. Хэт жаргаад байгаад нь жоохон зовлон, зовж яваад нь жаргал гэдэг ч юм уу. Тэнцвэржүүлдэг юм болов уу даа.
“Зовж яваа хүний дэргэд жаргаж яваа ч гэлээ Замыг яаж туулна даа гэж богдоод л байх юм даа” гэж нэг шүлэг байдаг даа. Хүнд жижиг, жижигхэн асуудал зовлон байх ёстой. Тэрийг зовлон гэж харалгүйгээр зүгээр л нэг сорил, яаж байсан ч давж гарах ёстой гэдгийг бодож явах хэрэгтэй. Гутраад, гуниад, унаад, сунаад, зугтаад байх хэрэг байхгүй. Хорвоо угаасаа бүгдийг өгнө шүү дээ. Сайхныг ч өгнө, муухайг ч өгнө. Энэ бол миний л хувь тавилан гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж боддог. Заавал тэрнээс болчихлоо, энэнээс болчихлоо гэхийн оронд дотоод сэтгэлээрээ туулаад, давж гарах ёстой.
-Таны хувьд МУИС-д хэдэн жил багшилж байна. Багш мэргэжлийг сонгоход нөлөөлсөн зүйл бий юу?
-Дээд боловсролын салбарт 35 жил багшилж байна. МУИС-д 25 жил багшилж байна. Хувь заяагаар багш болсон гэж боддог. Багын хэл хурцтай, яриа хүүхэд байсан. Тэр ч нөлөөлсөн байх. Багш мэргэжлийг эзэмшсэндээ баярладаг. Өдөр болгон анги дүүрэн шинэ ертөнцтэй уулздаг болохоор үнэхээр жаргалтай байдаг.
Багш хүн мэдлэг чадвартай байхаас гадна мэдрэмж, сэтгэлтэй байх ёстой. Мянга сайхан мэдлэгтэй байгаад сэтгэлгүй бол ямар ч хэрэггүй.Миний хувьд оюутнуудад хичээл заадаг. Оюутан нас бол хүний нийгэмд, хүн болж төлөвшиж байгаа нас юм. Энэ үед нь хичээлийн хажуугаар ёс зүй, хэм хэмжээ, хайр энэрлийн тухай заавал хэлж ярих хэрэгтэй.