iNet.mn дагах

"Ээж минь 11 мянган хүүхдийн хүйн ээж"

Эх хүний үрээ гэсэн сэтгэл энэ дэлхийн хамгийн хүчтэй тарни байдаг ажээ. Зөвхөн өөрийнхөө ч бус өрөөлийн хүүхдийн төлөө ч сэтгэлээ чилээж, сүүгээ өргөх нь ганцхан монгол ээжээс л ундрах сэтгэлийн их хайр байдаг. Тиймээс ч “Зууны мэдээ” сонин Монголын эгэл жирийн мянга мянган ээжийг алдаршуулах зорилгоор “Миний ээж” буланг хөтлөн явуулдаг билээ. Хэсэг хугацаанд завсарласан энэхүү булан Дорнод аймгийн эх баригч Д.Хандмаагийн тухай өгүүлснээр эргэн ирж байна. Түүний хүү, “М bank”-ний гүйцэтгэх захирал Л.Соронзонболд ээжийнхээ тухай ийнхүү дурслаа.
Л.Соронзонболд
 

Дорнодын эх баригч

 
Эх хүн бүр өөрөөсөө энэ хорвоод хүн болж төрсний утга учир юу вэ гэж асуудаг билээ. Гагцхүү  ихэнх хариулт нь таны хажууд тайван нойрсох тэр бяцхан ертөнц байдаг нь гайхалтай.  Нээрээ л эмэгтэй хүн ээж болж, эргэх орчлонг үргэлжлүүлэх гэж ирдэг ажээ.
Төрөх үедээ үхэл амьдралын зааг дээр очдог ч, өөрөөс нь мэндэлсэн өхөөрдөм үрээ хараад тэр их өвдөлтийг хормын төдийд мартчихдаг нь сонин.
Дөнгөж нярайлсан эмэгтэй хүн харц нь дэндүү зөөлөн, хайр татам энхрий байдаг гэж эх барихын эмч нар олонтаа ярихыг сонсож байлаа. Амьдралынхаа бүхий л хугацаанд бүсгүй хүний яг л энэ нандин мөчийг хамгийн эхэнд хуваалцаж, ээж, эгч, найз, дүү шиг нь хамтдаа догдлон, баярын нулимстай зогссон хүн бол Дорнод аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх баригч Дондогийн Хандмаа юм.Тэрээр Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул ажээ. Насаараа Нэгдсэн эмнэлэгтээ эх баригч хийсэн түүнийг Дорнодынхон “Хүйн ээж” гэдгээр нь андахгүй. Цэл залуугаасаа эхлээд гавьяаны амралтад суутлаа 40 гаруй жил Дорнодын шинэхэн иргэдийг эсэн мэнд эх барьж авсан түүнийг ажил мэргэжилдээ үнэнч, шулуун шударга зантай мөртлөө, уярам зөөлөн сэтгэлтэй хүн байсан гэж нутгийнхан нь одоо ч дурсан ярьцгаадаг ажээ.
Дорнод аймгийн Чойбалсан хотын Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийнхан.
Г.Хандмаа дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн одонтой ээж. Энэхүү дугаарт ээжийнхээ тухай дурсамж дэлгэсэн, дунд хүү Л.Соронзонболд нь Дорнод аймгийн Чойбалсан хотод төрж өсөөд, дунд сургуулиа төгсөөд, оюутан болохоор их хотыг зорьсон ажээ. Ийнхүү МУИС-ийг Банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд өдгөө “M bank”-ны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэрээр өөрийнхөө бага нас болоод ээжийнхээ тухай “Миний бага нас Чойбалсан хотод өнгөрсөн. Би Дорнод аймгийн XII цэцэрлэг гэж Ю.Цэдэнбал даргын гэргий А.Филатова гуайн үүсгэн байгуулсан цэцэрлэгийн анхны хүмүүжигч болж байлаа. Өнөөдрийн миний амьдрал, сайн сайхан бүхэн ээжийн минь хүмүүжил, хүүгээ гэсэн чин сэтгэлээс улбаатай гэж бодож явдаг. Миний ээж Дорнод аймагт 2011 он хүртэл төрөх тасагт ажиллахдаа 11 мянга гаруй хүүхдийг эх барьж авсан, буянтай буурал байлаа. Хэдийгээр би эхээс дөрвүүлээ ч 11 мянган ах, дүүтэй гэж бодоод, бэлгэшээж явдаг” гэсэн юм. Л.Соронзонболдын хувьд хүүхэд насаа дурсах бүрийд ээжийгээ дагаж, төрөх эмнэлэгт очдог байсан үе нь сэтгэлд нь тодхон буудаг гэнэ. Ээж нь ажил дээрээ очиж, цагаан халаадаа өмсөөд төрөхийн өвдөлт өгч буй, төрөх дөхсөн, дөнгөж төрчихсөн ээжүүдэд үзлэг хийж, зөвлөгөө өгч, яг л өөрийн охин шиг хайрлан, халамжилж байхыг нь хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг байсан тухайгаа Л.Соронзонболд ярьж байв. Мөн Д.Хандмаа гуай эмнэлгийн хүн болоод ч тэр үү их цэвэрч, нямбай хүн байсан аж. Хүүхдүүддээ ч үргэлж цэмцгэр байхыг захина. Гэр нь цаг ямагт эмх цэгцтэй, их цэвэрхэн айл байдаг байжээ. Тэднийх гурван хүү, нэг охинтой. Дэрсхэн хүүхдүүд болсон хойно хоорондоо маргалдана, уйлна, нэг нэгнийхээ дээр гарах гэж үзнэ. Тэр бүхэнд ээж нь хөвгүүдээ аль болох даруулгатай, даруухан байхыг захидаг байжээ.
 

“Хурим” дуурийн гоцлол дуучин

 
Г.Хандмаа гуай их сайхан дуулдаг байжээ. Гэрээ цэвэрлэхдээ, хоолоо хийхдээ амандаа үргэлж дуу аялна. Ялангуяа өөрийн буриад үндэсний дуу болох “Гамнаарай”-г хачин сайхан дуулдаг байсан гэнэ.  
Намагтай болдогтой харгыдаа
Набтархан бороёо гамнаарай
Намахандаа зорюулхан дураяа
Наханайм ганса гамнаарай... хэмээн ээжийнх нь цангинатал дуулж байгаа төрх одоо ч хүүгийнх нь нүдэнд тодхон харагддаг. Л.Соронзонболд ээжийнхээ дуулах авьяасын тухай “Ээжийн минь хоолой цаанаасаа хүчтэй мөртлөө их сайхан цээлхэн дуугардаг байсан. Мэргэжлийн дуучдаас ялгарах юмгүй сонсогддог байж билээ. Манай Буриад үндэсний Хурим гээд дуурь байдаг юм. Тухайн дуурийг театрт тавихад ээж минь гол дүрд нь дуулж байсан” гэв. Дуулна, тэр дундаа дуурийн дуу дуулна гэдэг амаргүй. Тэгэхээр Д.Хандмаа гуай ямархан хүчтэй хоолойтой, урлагийн өндөр мэдрэмжтэй хүн байсан нь үүнээс харагдах биз ээ. Л.Соронзонболдыг жаахан байхад тэднийх буудлын нийтийн байранд амьдардаг байжээ. Ээж нь ээлжийн ажилтай. Өглөө унтаж байхад нь аль хэзээний ажлаасаа буугаад ирчихсэн, хүүхдүүдийнхээ өглөөний цайг бэлдээд сууж  байдаг байжээ. Шөнөжингөө ажилласан ч, ядарсан шинжгүй. Дөрвөн хүүхдийнх нь хувьд ээж нь амарсан өдөр хамгийн сайхан гэнэ. Учир нь ээж нь амрахаараа хүүхдүүдээ дагуулаад дэлгүүр хэснэ. Л.Соронзонболдын хувьд ээжээрээ авахуулах дуртай хамгийн гоё амттан нь зайрмаг байсан аж. Тэрээр 1980-аад оны зайрмагны амт салахын аргагүй сайхан байсан гэж хүүхэд насныхаа тухай гэгээн дурсамжаа дэлгэсэн юм. Л.Соронзонболдыг жаахан байхад тэдний гэр бүл эх үрсийн баярыг үргэлж гэр бүлээрээ тэмдэглэдэг байжээ. Ээж нь гурван хүүдээ яг адилхан хувцас авч өгнө. Зургаадугаар сарын 1-ний өглөө эртлэн босоод гэр бүлээрээ наадмын талбайгаа зорьдог байсан гэнэ. Тэнд өдөржингөө хүүхдийн баярт зориулсан соёл, урлагийн арга хэмжээтэй. Баярынхаа өдөр бяцхан хөвгүүд шавиагаа ханатал тоглож, амттанд умбаж өнгөрүүлдэг байсан тухай нандин дурсамж олон бий ажээ.
 

Алтан гартан

 
Эх барихын ажил хүнд. Хэн, хэзээ төрөх нь цаг хугацаанд баригдахгүй. Өдөр, шөнө, өглөө, үүрээр ч ээжүүд амаржиж л байдаг. Харин эх, үрийг эсэн мэнд уулзуулах манаанд зогсох, эмч сувилагчдын хувьд алдах эрх байхгүй. Тиймээс ч хамгийн хариуцлагатай мэргэжил гэлтэй. Г.Хандмаа гуайн хувьд олон жилийн ажлынх нь туршлага ч нөлөөлсөн үү, буруу байрлалтай, хүндхэн төрөх ээжүүдийг ихэвчлэн эх барьж авдаг байжээ. Ээж нь төрөхөөр өвдөж буй ээжийн гэдсийг нь илж, гараараа иллэг хийгээд хүүхдийг нь зөв байрлалд оруулчихдаг алтан гартан байсан тухай хүү Л.Соронзонболд нь дурсаж байсан юм. Ээж нь ээлжгүй байсан ч, эмнэлэг дээр хүндрэлтэй хүн төрөхөөр ирэхэд заавал Г.Хандмаа гуайг дуудна. Ээж нь ч эмнэлгээс нь ямар ч үед дуудсан төвөгшөөхгүй л явна. Эрэгтэй хүүхдүүдийн хувьд томрох тусмаа ааваасаа илүү ээжтэйгээ дотно болдог ажээ. Л.Соронзонболдын хувьд ч долоодугаар ангид орсон жилээсээ ээжтэйгээ илүү аминчхан болсон гэнэ. Бүхий л нууц, чухал асуудлаа ээжтэйгээ зөвлөлдөнө. Энэ үед ээж нь хамгийн зөв, үнэтэй зөвлөгөөг өгч, сайн найзыг нь ч оролдог байсан гэнэ. Энэ тухай Л.Соронзонболд “Бидний хувьд ээжтэйгээ их дотно байсан. Гэхдээ ижий минь хэзээ ч хүсэл мөрөөдөлд минь хориг тавьж, өөрийнхөөрөө байлгах гэж зүтгээгүй. Харин ч бидэнд өөрийнхөө ирээдүйг өөрөө шийдэх бүх боломжийг олгосон. Тиймээс ч бид өөрсдийн мөрөөдлийнхөө дагуу ажил мэргэжлээ сонгож, сонгосон салбар бүртээ үр өгөөжтэй ажиллаж байна” гэсэн юм. Түүнээс “Та ээжийгээ ямар үед хамгийн их баярлуулж байсан бэ” гэж асуухад “Ээж минь миний амьдралын бүхий л сонголт, амжилт бүхэнд минь алга ташиж, урам өгсөөр ирсэн. Үүнээс хамгийн тодхон сэтгэлд үлдсэн нь нэгдүгээр ангид байхаасаа өөрөө биеэ дааж, даалгавраа хийж сурахад минь хамгийн их баярласан болов уу гэж боддог. Учир нь тухайн үед аав минь ОХУ-д сурдаг, ээж л бид хэдийг өсгөж байсан үе. Үргэлж ээлжид гардаг болохоор зав тун бага. Гурван хүүхдийн хичээл хийлгэнэ гэдэг чанга шүү дээ. Яг тэр хэцүү үед нь би гэрийн даалгавраа хэнээр ч хэлүүлж, заалгахгүй өөрөө хийдэг болсон нь ээжийн нуруунаас нэг том ачааг хөнгөлсөн болов уу гэж боддог” гэв. Г.Хандмаа гуай гавьяаныхаа амралтдаа гараад, өөрийн бүхий л ач зээгээ өсгөлцөж, өнөр өтгөн бүлийн гол багана, түшиг тулгуур нь болж байжээ. Өдгөө түүний хамгийн том ач нь 34 настай болсон гэнэ. Ийм л нэг эгэл ээжийн хүү Л.Соронзонболд өдгөө ижий аавынхаа нэрийг сэвтээлгүй, зорьсон бүхнээ биелүүлж, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийн хувь нэмрийг оруулж явна. Маргааш зургаадугаар сарын нэгэн. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. “Монголын мянга мянган ээжүүддээ сайн сайхан бүхнийг хүсье” гэж Л.Соронзонболдын хэлсэн үгээр энэ удаагийн нийтлэлээ өндөрлөе.   
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 108 (7352)скачать dle 12.0

Б.Пүрэвдагвын хийсэн томилгоонууд

4/06/2026, 16:17

Аймгийн харцага цолыг сэргээн олгож, улсын наадмаар 1024 бөх барилдах эсэхийг Ерөнхийлөгч шийдэж байх хуулийн төслийг өргөн барьжээ

4/06/2026, 16:10

"Major" тэмцээний эхний тоглолтоо "The MongolZ" энэ сарын 11-нд эхлүүлнэ

4/06/2026, 16:02

Мансууруулах бодистой холбоотой хэрэгт 26-28 насны дөрвөн эмэгтэйд найм хүртэл жилийн хорих ял оноожээ

4/06/2026, 15:41

Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна

4/06/2026, 15:40

Бидний төлөө эхнэрээ ч орхих Хотын даргатай боллоо, баярлалаа

28/05/2026, 20:04

Нас барсан иргэдийн хувьцааг ирэх сараас өвлүүлнэ

28/05/2026, 20:02

“Амаргүй” Д.Амарбаясгалангийн амаргүй нүүдэл

28/05/2026, 20:01

МАН-ынхан эрх ашгийн төлөө хэмлэлдэж байхаар хэлмэгдсэн нөхөртөө анхаараач

28/05/2026, 19:59

Б.Алтангэрэл: Зэс хайлуулах үйлдвэр 30 сарын дараа ашиглалтад орж, катодын цэвэр зэс үйлдвэрлэнэ

28/05/2026, 11:11

Эрдэнэтийн-Овоо ордын цаашдын 56 жилийн ирээдүйг тодорхойлон, баталлаа

27/05/2026, 17:48

Өнөөдрийн ашиг бус, урт хугацааны үйлдвэржилт

27/05/2026, 17:46

"The Hu" хамтлаг 10 жилийн ойгоо тэмдэглэнэ

27/05/2026, 11:04

За тэгээд Ёндонд итгэ ээ...

27/05/2026, 11:02

ТӨВ: Төл бойжилт 99.6 хувьтай байна

26/05/2026, 19:02

“Гурван үеийн торго хяргасан” уран хатгамалч

26/05/2026, 19:00

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

26/05/2026, 18:58

Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

26/05/2026, 18:54

Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

26/05/2026, 18:51

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

26/05/2026, 18:48

Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад Б.Пүрэвдагвыг дэмжлээ

26/05/2026, 18:47

Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна

22/05/2026, 18:23

Хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр хэрэглэсэн бөмбөгнүүд

22/05/2026, 18:21

Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэний УЦС барих төслийн санхүүжилтийг шийдвэрлэв

22/05/2026, 18:19

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

22/05/2026, 18:17

Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

22/05/2026, 18:16

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

22/05/2026, 18:14

М.Даваасүрэн: Дилав хутагт, Оуэн Латтимор нарын нөхөрлөл, үйл хэрэг хэмжээлшгүй их өв үлдээсэн

22/05/2026, 18:13

Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйг маргааш замын хөдөлгөөнд оролцуулахгүй

22/05/2026, 18:10

Гурван талт улсын хэлэлцээрээр хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг дэмжинэ

22/05/2026, 18:09

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19